Эх орныхоо нэрийг дэлхийд дуудуулсан Монголын сайхан бүсгүйчүүд

Twitter Print
2015 оны 10-р сар 07-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Монголын хацар гоо охидын гоо үзэсгэлэнг магтан дуулдагаараа онцлогтой "Miss Mongolia" тэмцээн 12 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. 2004 оноос хойш тасралтгүй арван хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний он оны миссүүдийн зургаас хүргэж байна. 

Он оны миссүүдээс онцолвол мисс Ч.Содтуяагийн хувьд одоогоор агентлагийнхаа үйл ажилгаанд ганцаараа зүтгэн ихэд завгүй байгаа бол мисс Б.Бадамцэцэг кино рекламанд тоглож, харин мисс Х.Бадамгэрэл өөрийн агентлагаа нээж тун амжилттай ажиллаж яваа. Энэ оны гоо үзэсгэлэн, энх тайвны элч болохоор шалгаран үлдсэн шилдэг оролцогчдоос Ц.Аззаяа тодорчээ. Тэрбээр СУИС-ийн оюутан бөгөөд 2015 оны "Гоёл" наадмын отгон топ модель Х.Бадамгэрэлийн "Андра модель" агентлагийн загвар өмсөгч юм. 

Ингээд уншигчиддаа зориулж 12 жилийн түүхтэй "Мисс Монголиа" тэмцээний он оны тэргүүн миссүүдийн талаар товчхон мэдээлэл хүргэе. Хэн хамгийн сайхан бэ гэдгийг уншигчдын маань мэргэн хараа шүүх биз ээ. 

MISS MONGOLIA-2004

13 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан загвар өмсөгч, мисс Чадраабалын Содтуяа 17 настай байхдаа “Miss Mongolia-2004” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Фото мисс” өргөмжлөл хүртсэн юм. Түүнээс хойш олон улсын тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй юм. Ч.Содтуяа загварын ертөнцөд хөл тавьснаас хойш бараг 15 жил өнгөрчээ. Залгамж халааг нь авах авьяаслаг шавь олон байдаг байна.

MISS MONGOLIA-2005 

“Miss mongolia”-2005 тэмцээний ялагч Б.Гантогоог Монголын хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн нэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. Японы Шинжүкү мужид болсон “Miss International-2005” тэмцээнд оролцон “Miss Good Will” өргөмжлөл хүртэн эх орныхоо нэрийг таниулсан хүн бол мисс Б.Гантогоо. Улмаар тэр ӨАБНУ-ын Дармаселла хотын аялал жуулчлалын төвд сар гаруйн хугацаанд үргэлжилсэн “Miss Tourism Model of the World-2006” тэмцээнээс дэд байрын шагнал хүртсэн төдийгүй монгол үндэсний хувцсаа “Дэлхийн шилдэг үндэсний хувцас” болгож, Африк тивийн бахархал мөнх цаст Климинжаро оргилын шагналыг давхар хүртэж байсан авьяаслаг бүсгүй юм. 

Түүнчлэн “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаатай хамтран “Аз жаргалын дуу” нэртэй сайхан дуу дуулж, нэг хэсэгтээ л хит болж байсан билээ. 

MISS MONGOLIA-2006

Дуулах дуртай мисс бүсгүй маань тун сайхан хоолойтой нэгэн. Миссүүд дундаа Монгол төрхөөрөө бусдаас ялгардаг түүнд кино, зар сурталчилгаанд тоглох урилга бишгүй л ирдэг гэнэ. Гэсэн ч Д.Болортуяа урилга бүрийг хүлээж авдаггүй байна. Тэрбээр 2006 онд Япон улсад болсон “Miss International” тэмцээнд оролцсон. Түүнээс хойш сураг тасарч, нам гүмхэн амьдарч буй. 

MISS MONGOLIA-2007

СУИС-ийн Кино драмын ангийн оюутан Б.Гэрэлчулуун 2007 оны “Мисс Монголиа”-гийн титмийн эзэн болсон. Тэрбээр “Miss International” тэмцээнд амжилттай оролцож, “Үндэсний шилдэг хувцастай мисс”-ийн шагналыг эх орондоо авч ирсэн. 

Б.Гэрэлчулуун нь усанд сэлэх, бүжиглэх дуртай. Тэрээр "Тусгай салаа", “Хоймор өнжих нар” телевизийн олон ангит кинонд тоглож өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан. Харин сүүлийн үед МҮОНТ-ийн "Монголын нэг өдөр" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж буй юм. 

MISS MONGOLIA-2008

2008 оны “Мисс Монголиа”-гийн титмийн эзнээр ямар бүсгүй тодорсныг мэдэх хүн цөөн байх. Тэр жил “21 дарь эх” шалгаруулж, шинэчилсэн байдлаар зохион байгуулсан. Ингээд титмийн эзнээр “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч О.Хулангоо хэмээх бүсгүй тэргүүн миссээр шалгарсан. 

О.Хулангоо франц хэлний мэргэжилтэй. Цаг барихдаа гаргуун тэрээр өөлөх юмгүй сайхан миссүүдийн нэгээр зүй ёсоор тооцогддог. Нийслэлийн 45 дугаар дунд сургуулийг төгссөн О.Хулангоо 13 настайгаасаа загвар өмсчээ.

MISS MONGOLIA-2009

“Мисс Монголиа 2009” тэмцээний тэргүүн мисс Х.Бадамгэрэл “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллан,  Монголын загварын ертөнцийн залуу халааг бэлтгэх үйлсэд шамдаж яваа. Түүнчлэн “Wonderful Fashion” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, олон улсын загварын шоунд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийд алдартай зарим тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулдаг аж. Мөн мисс Х.Бадамгэрэл дэгжин чамин зүйлс хэрэглэдгээрээ миссүүд дундаа нэр дурдагддаг. “LV” брэндийн цүнх, гутлаар гангарах дуртай юм байна.

MISS MONGOLIA-2010

“Хэцүү анги” киноны гол дүрийн даруухан ухаалаг охины дүрээр олонд танигдсан мисс Б.Бадамцэцэг 2010 оны Монголын миссээр шалгарсан. Тэрбээр кино урлагийн салбарт чамлалтгүй уран бүтээл туурвиж, чамгүй сайн жүжигчин гэдгээ ч харуулаад амжсан юм. Унаган солонгос хэлтэй тэрээр герман, хятад хэлээр дажгүй сайн ярьдаг гэнэ. 

MISS MONGOLIA-2011

Энэ тэмцээний тэргүүн мисс И.Төгсөө “Miss International” тэмцээнд оролцсон монгол бүсгүйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөгөөд тэрбээр уг тэмцээний гуравдугаар байрын шагналыг эх орондоо авчирсан билээ. Түүнчлэн Тува улсад болсон “Төв Азийн мисс” тэмцээнээс “Үзэгчдийн таашаал хүртсэн мисс” өргөмжлөл хүртсэн юм.

И.Төгсөөгийн хувьд дөрвөн охинтой айлын отгон нь. Анх 12 настайгаасаа загвар өмсч эхэлсэн тэрээр Мисс Ч.Содтуяагийн шавь болж “Lady” төвд хичээллэснээр загварын ертөнц рүү орсон гэнэ. Одоо тэрээр “Азийн модель” агентлагт харьяалагддаг юм байна. 

MISS MONGOLIA-2012

“Мисс Монголиа-2013” тэм­цээний тит­мийн эзэн мисс Д.Долгион загварын ертөнцийн бүс­гүй­чүүд дундаа нэлээд даруу­ханд тооцогддог нэгэн. Тэрбээр Япон улсын Окинавад болсон “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд оролцсон. Тэр өмнө нь “New Face” тэмцээнд түрүүлснээр загварын ертөнцөд хөл тавьж, улмаар “Мода Арт” тэмцээний шилдэг 15-д, “ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болж байжээ. 

Монголын залуучуудын холбоо, Эрүүл хүүхэд бидний ирээдүй, Монголын залуучуудын соёл урлагийн хороо болон бусад байгууллагуудтай хамтран нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аянг тогтмол зохион байгуулан оролцдог аж. 

MISS MONGOLIA-2013

“Miss Mongolia-2013” наадмын титмийн эзэн Н.Ануг загварынхан андахгүй сайн танина. ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд өдгөө “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг юм. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй олон амжилтуудыг гаргаж яваа авьяаслаг бүсгүй.

Тэрбээр Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон билээ. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдсөнөөс “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Ану амжилттай оролцож, 13 дугаар байрт шалгарсан юм. Н.Ану нь “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа нэлээн амжилтуудыг гаргасан байна. 

MISS MONGOLIA-2014

18-хан насандаа Монголын тэргүүн мисс өргөмжлөлийг хүртсэн Ю.Балжидмаа олон улсын “Miss International” тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм. 

Тэргүүн миссийн титмээс гадна “Miss model” шагналын эзнээр тодорсон түүнийг өмнө нь “Miss Mongolia” тэмцээнд өрсөлдөж явсныг тухайн үед хэн ч гадарлаагүй гэдэг. Тэгвэл загварын мэдлэг чадвараараа энэ удаагийн тэмцээнд оролцогчдоос хавьгүй илүү гэдгээ харуулж чадсан Ю.Балжидмаад нэгэн нууц бий.

“Miss Mongolia-2012” тэмцээнд тэрбээр оролцож байсан бөгөөд тэргүүн миссийн титмээ мисс И.Төгсөөд алдсан төдийгүй шилдэг оролцогчдын тоонд ч багтаж чадалгүй буцсан түүхтэй аж. 

MISS MONGOLIA-2015

"Мисс монголиа" холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн шилдэг тэргүүн титмийн эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон. Ийнхүү өөрсийн гоо үзэсгэлэн, авъяас билиг, мэдлэг боловсролоороо өндөрт өргөгдөж шалгарсан эхний гурван байрын миссүүд маань ирэх саруудад эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнүүдэд оролцох юм.

 
Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.70.46.212) 2015-10-07 11:44
      • 0
      • 0

      Анх Дэлхийн чанартай тэмцээний эхлэл 1991 оноос Монгол туургатны мисс тэмцээнд оролцож эхэлснээс 90 оны Монголын сайхан бүсгүй Мөнхцэцэг тэргүүн байр, мөн одоо нэвтрүүлэгч Ичинхорлоо дэд байр, Нямсүрэн, Сансармаа, Аззаяа, Байгаль, Ихэрцэцэг зэрэг бүсгүйчүүд амжилттай оролцож байсан. Үүний дараа Солонгос улсад болсон Дэлхийн оюутны мисс тэмцээнд анх 1995 онд Оюунтуяа, 1996 онд Гантуяа, 2000 он гарсаар 1999 оны Монголын сайхан бүсгүй Сансармаа, мөн 2001 оны мисс Нямжав, мисс Ариунболор, Эрдэнэтуяа, Амаржаргал, Уянга, Баасандулам, Цэнгүүнээ, Сарнай зэрэг олон бүсгүйчүүд тухайн үед Улаанбаатарын мисс, Оюутны мисс, Орон нутаг, Бүсийн сайхан бүсгүй тэмцээн, Монголын сайхан бүсгүй тэмцээнээс тэргүүн, дэд, шагналт байруудыг эзлэн Монгол улсаа төлөөлөн олон улсын бүсгүйчүүдтэй өрсөлдөн амжилттай оролцож, мөн титмийн эзэд болж байсныг дурьдах хэрэгтэй байх.

      Хариулах

    • жирийн монгол эр хүн

      (202.170.71.92) 2015-10-07 10:52
      • 0
      • 0

      Содтуяа ч үнэхээр содон юм аа. Зан ааш, төрхөөрөө ч монгол шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.70.36.226) 2015-10-07 10:10
      • 0
      • 0

      2012 2015 оны миссүүд биш ээ

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.130) 2015-10-07 09:03
      • 0
      • 0

      Содтуяа,Бадамцэцэг, Гэрэлчулуун 3 л харах царайны нүдэнд дулаахан Монгол зан төрх тодорсон бүсгүйчүүд юм даа. Мисс сайхан бүсгүй гэж байхад болж байна аа.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.113) 2015-10-07 08:51
      • 0
      • 0

      DELKHIID NEREE GARGASAN NY ED BISHEE, TAMIRCHID, ZARYM SUDLAACHID, URLAGIINKHAN, URAN NUGARAACHID BGEED ZUNDUU BUSGUICHUUD BII SHUU, TEDNIIG ALDARSHUULAKHSAN

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.3) 2015-10-07 08:27
      • 0
      • 0

      ene garchig ni taarahgui yum bna delhiid ed nariig hen ch medehgui delhiin ontsog burt amidarch bgaa mongolchuud ch medehgui,tanihgui harin ted naraas Battsetseg, Bundmaa,Gundegmaa nariig asuuhad bugd l neddeg gedgiin shuu bitgii ingej bie bienee hoorogdoj bai

      Хариулах

    • mgl

      (202.126.91.100) 2015-10-06 23:03
      • 0
      • 1

      ene balai novshnuudig miss gej urgumjluhuu bolimoor yum ed naraas iluu delhiid neree gargaj bgaa tamirchin busguichuud baina.Batchecheg,Uranchimeg Bundmaa,Gundegmaa ene aguu humuusees icheecn

      Хариулах

    • zoloo

      (202.72.245.165) 2015-10-06 18:15
      • 0
      • 0

      saihan bysgyichyyd bnaa amjilt hysie

      Хариулах

    • Nyamka

      (103.14.36.18) 2015-10-06 17:31
      • 0
      • 3

      За тэр Бадамцэцэг нь л арай гайгүй юм уу даа, бусад нь ч хэрэг алгаа! Үхсэнийх нь мисс манай авгайг ч гүйцэхгүй юмнууд байна даа үнэхээр.

      Хариулах