Новосибирскт саатсан онгоцны асуудлаас болж МИАТ-ийн захирлыг ажлаас нь чөлөөлнө

Twitter Print
2015 оны 10-р сар 09-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Зам тээврийн яамнаас “МИАТ-ийн онгоц зорчигчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр Новосибирскт гурван цаг саатсан тул МИАТ-ын захирал Г.Жаргалсайханд арга хэмжээ авах болно" гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр "МИАТ” компанийн захирал Г.Жаргалсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. МИАТ компанийн үйл ажиллагаа, удирдлагыг Төрийн өмчийн хороо хянаж, тус компанийн ТУЗ-ийг хуралдуулж, гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох асуудлыг шийддэг. Төрийн өмчийн хороо МИАТ компаний эрх үүргийг Зам тээврийн яаманд шилжүүлж байгаа бөгөөд Зам тээврийн сайд М.Зоригт дээрх шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр энэ асуудалд "Энэ бол Зам тээврийн яамны шийдэх асуудал. МИАТ-ийн удирдлагууд надад Э.Бат-Үүлийн нэрээр хаах гэж оролдсон. Э.Бат-Үүл нь байна уу, хэн нь ниссэн нь хамаагүй. 140 гаруй зорчигчийг хохироож, цаашаа дамжин нисэх байсан 10 гаруй хүнийг дараагийн нислэгээс хоцроосон байсан. Энэ мэт асуудлыг шийдээгүй, зорчигчдод хэлж мэдэгдээгүй, буух ёсгүй газар онгоц буулгасан хохирол учруулсан учраас МИАТ-ийн удирдлагуудад заавал хариуцлага тооцно" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, энэ сарын 3-ны өдрийн 09:15 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ-135 дугаарын нислэг Берлин хотод буух ёстой цагаасаа гурван цаг хоцорч буужээ. 13:25 цагт газардах ёстой байсан онгоц 17:20 цагт буусан учрыг Новосибирск хотод Нийслэлийн захиргааны төлөөлөгчдийг буулгах гэж саатсантай холбон тайлбарласан. Төлөвлөгөөгүй буултаас болж зарим хүн дараагийн нислэгээсээ хоцрох, төлөвлөсөн арга хэмжээндээ очиж чадахгүйд хүрсэн байна. Энэ асуудалд Зам тээврийн яам хариуцлагатай хандахаа илэрхийлээд “МИАТ-ийн онгоцыг хэн гэдэг эрхтэн дархтан Новосибирскт буулгаж гурван цаг саатуулсныг мэдэгдэнэ” гэсний дагуу "хэргийн эзэн"-ээр МАН-аас НИТХ-д сонгогдсон “Мишээл групп”-ын захирал Б.Энх-Амгалан гэгч тодроод байгаа. 

Өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 3-ны өдөр ОХУ-ын Новосибирск хотод Улаанбаатар хотын эдийн засаг, соёлын өдрийн арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Тус арга хэмжээнд нийслэлээс 30 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор төлөвлөсний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Энх-Амгалан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн нарын албаны хүмүүс явжээ.

Харин энэ тухай МИАТ копманийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан Eagle телевизэд өнөөдөр өгсөн ярилцлагадаа “МИАТ компани Нийслэлийн ЗДТГ-тай “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд Новосибирск орохдоо танай МИАТ-ийн шууд нислэг дундуур төлөөлөгчдөө буулгачихъя гэх асуудлыг тавьсан.

Энэ дагуу бид сарын өмнөөс холбогдох бүх зөвшөөрөл, төлөвлөгөөгөө гаргаад, онгоцыг тэнд 45-60 минут л зогсохоор болсон. ОХУ-д үйлчилгээний хувьд зарим талаар олон улсын жишигт хүрч амжаагүй тал байна. Тэр үед гаалийн газрын ээлжийн ахлагч нь онгоцон дахь бүх ачааг шалгаад, буцааж оруулах шийдвэр гаргасан юм билээ. Үүнээс үүдэн онгоц саатсан тал бий. Саяын нислэгийн тухайд манай онгоц 100 хүнтэй зорчсон бөгөөд Новосибирскээс 30 гаруй зорчигч суулган, орлогоо нэмэгдүүлсэн. Энэ бол байдаг л нэг бизнесийн хэлбэр.

Найман хүн Москвад, 12 хүн Берлинээс цаашаа өөр хотууд руу зорчсон. Тэр бүх хүмүүсийн асуудлыг шийдэж, тухайн өдөртөө багтаан нисгэсэн. Ер нь МИАТ-ийн онгоц Москва, Берлиний чиглэлд нисэхдээ замдаа Новасибирск эсвэл Люксенбургт техникийн буулт хийх тохиолдол бий” гэсэн хариулт өгсөн байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.123.226) 2015-10-08 22:39
      • 0
      • 1

      зоригт гэж ажлаа яаж хийхэ мэдэхгүй мал юм аа эсвэл хүүхний зураг аваад эсвэл ээжийгээ суулгаад дэмий тэнээд эсвэл нэг юм сонсоод л учрийг нь ч олохгүй шууд л хална гэж байдаг 10 хонгийн дараа огцрох гэж байж бүр инээд хүрчих юм аа яг мэргэжлийнхээ дагуу салбараа удирдаж байгаа хүн чинь энэ Жаргалсайхан захирал гэж санах юм

      Хариулах

    • хйххйхй

      (202.179.31.242) 2015-10-07 17:36
      • 0
      • 1

      za bur dabarch bna shuu odoo bur ongotsiig haana ch hamaagui buulgadag boloo yu ymar tom garuud be ? ene neg muu companii zahiral dabarch bgaam bish uu

      Хариулах

    • baska

      (122.254.127.81) 2015-10-06 19:22
      • 0
      • 1

      hn. bur taxi shig ym bolhnuu ugui yu. zamdaa taarsan huniig hamaj awaad biznes hiih bsn ym bol marshrut baigaad yadag ym

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-10-06 14:28
      • 0
      • 1

      Ухаангүй төрд урагшгүй албатууд.

      Хариулах