Зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томилов

Twitter Print
2015 оны 10-р сар 06-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим томилгоог хийж, зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томилжээ. Тодруулбал, Барилга, хог байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яам руу, харин Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтьш яам руу сэлгэн томилсон байна. Үүнээс гадна Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Р.Эрдэнэбүрэнгийн хувьд Шинэчлэлийн Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож Ч.Сайханбилэгийн Засгийн газарт улиран ажиллахаар болсон билээ. Харин С.Магнайсүрэн нь МАН-ыг засагт хамтрахад Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөн тодорсон юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.