Гал тогооны ажлыг хөнгөвчлөх шилдэг зөвлөгөөнүүд

Өдөр тутмын амьдралд хэрэгтэй, ялангуяа гэрийн эзэгтэй нартаа маш их хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.

Ногоог үрнээс нь яаж хурдан цэвэрлэх вэ?

Хулуу болон өргөст хэмхийг үрнээс нь салгахдаа зайрмаганд зориулсан бөөрөнхий халбагыг ашиглаарай. Мөн энэ халбагыг жижиг хэрчсэн орцтой салатыг хэлбэржүүлэн таваглахад ашиглаж болдог.

Тостой хоолноос тосыг нь хэрхэн ялгах вэ?

Үүний тулд та бэлэн болсон хоолондоо шоо дөрвөлжин хэлбэртэй мөс хийгээрэй. Мөсний гадаргууд хоолны тос наалдаж, хоол илүүдэл тосгүй болно.

Жүржийг хялбархан цэвэрлэх арга

Жүржийг цэвэрлэх дургүй хүмүүст тусгайлан зориулж энэ зөвлөгөөг хүргэе. Нимбэг эсвэл жүржийг хальснаас нь салгахдаа богино долгионы зууханд 20 секунд хэртэй байлгаад хальслахад маш хялбархан салдаг.

Чанасан өндгийг хальслах

Чанасан өндөгийг хялбархан хальслахын тулд чанах гэж байгаа усандаа уксус эсвэл сода хийгээрэй. Ингэснээр өндөг нь хальсандаа наалдалгүйгээр цэвэрлэгддэг.

Цитрусын төрлийн жимсээр их шүүс бэлтгэх арга

Нимбэгний шүүсийг их хэмжээгээр бэлтгэхийн тулд эхлээд жимсээ хөргөөд дараа нь 15-20 секунд богино долгионы зууханд байлгана. Шүүс маш сайн ялгаран гардаг.

Зөөлөн бяслагийг хэрхэн үрэх вэ?

Зөөлөн бяслагийг хэрэглэхдээ 30 минут хөлдөөгчинд байлгах хэрэгтэй. Хөлдөөгчинд хийснээр бяслаг хатуурч үрэхэд хялбар болдог.

Сонгино хэрчих үед нулимс чинь гараад байна уу?

Тэгвэл сонгиноо хэрчихийн өмнө мөн  л хөлдөөгчинд 30 минут байлга. Гэхдээ та сонгиноо шарах, чанах, салатанд хийх гэж байгаа бол энэ аргыг хэрэглэхгүй байсан нь дээр.

Хэрхэн зөв халаах вэ?

Пицца болон дурын жигнэсэн бүтээгдэхүүнийг халаахдаа халаах зуухандаа аягатай ус зэрэгцүүлэн тавиарай. Учир нь усны чийг ууршиж таны халааж буй бүтээгдэхүүн хэт хорчийж хатахаас сэргийлдэг.

Ногоон навчит ногоог хадгалах

Ногоон навчит ногооны ашиг шимтэй шинж чанарыг алдагдуулахгүйн тулд түүнийг усанд хийн мөс болгон хөлдөөж хадгалаарай. Мөн уснаас гадна оливын тосыг ашиглаж болно.

Цэвэрлэсэн самрыг зөв хадгалах

Самрыг хальснаас нь цэвэрлээд хөлдөөхөд түүнийг бүх шим тэжээл бодис, амт, үнэр нь хэвээр хадгалагдан үлддэг. Цэвэрлэсэн самраа битүүмж сайтай саванд хийн сайн таглаад хөлдөөгчинд хийнэ. Ингэж хадгалсны давуу тал нь самранд элдвийн амт үнэр бий болдоггүй.

Төмөр савыг зөв цэвэрлэх

Төмөр савыг зэврүүлэхгүйн тулд жирийн цэвэрлэгээний бодис ашиглахгүй байх хэрэгтэй. Харин жирийн хоолны давс ашиглаарай. Давс нь хоол бэлтгэх үед үүссэн амтлагчны эвгүй үнэрийг ч мөн арилгана.

Гарнаас таагүй үнэрийг арилгах

Өөрийнхөө гаранд шингэсэн сонгино эсвэл сармисны таагүй үнэрийг арилгахын тулд та нимбэг болон хүнсний содыг ашиглаарай. Гараа нимбэг болон содоор үрж угаагаад л болох нь тэр.

Савыг гялалзсан өнгөтэй болгох

Хромон савнуудын гялалзсан өнгийг сэргээхийн тулд уксусны уусмалтай усаар угаана. Мөн өөрийн хүссэнээрээ гялалзсан өнгөтэй болгохыг хүсч байгаа бол энэхүү уусмалдаа хийгээд хонуулсан ч болно.

Модон ганбанзыг зөв цэвэрлэх

Модон ганбанзнаас хүнсний үлдэгдэл, таагүй үнэрийг арилгахын тулд давсаар үрээд 10-15 минут байлгана. Үүнийг дараа нимбэгээр арчаад хатаана.

Жороо цэвэрхэн хадгалах арга

Бид заримдаа номноос хоолны жор харж хоолоо хийх хэрэг гардаг. Харин номоо өөрт эвтэйхнээр, харах, мөн бохирдуулахгүйгээр үзэх шаардлагатай болдог. Үүний тулд өмдний хавчаар ашиглаарай. Ингэснээр таны жор бохирдохгүй, танд ч гэсэн амар байх болно.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.