БНХАУ-ын сагсчид тивийн аваргад түрүүлж, Олимпийн эрхээ авлаа

Twitter Print
2015 оны 10-р сар 05-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 3-ны хооронд БНХАУ-д боллоо. Энэ удаа “А” хэсэгт Иран, Япон, Энэтхэг, Мазайл, “В” хэсэгт Палестин, Филиппин, Хонгконг, Кувейт, “С” хэсэгт БНХАУ, БНСУ, Йордан, Сингапур, Катар, Ливан, Казахстан, Тайванийн баг өрсөлдсөн.

Харин шөвгийн наймд Филиппин-Ливаныг 82:70, БНХАУ-Энэтхэгийг 104:58, Иран-БНСУ-ыг 75:62, Япон-Катарыг 81:67, хагас шигшээд БНХАУ-Ираныг 70:57, Филиппин-Японыг 81:70-аар хожлоо. Үүний дараа хүрэл медалийн төлөөх тулаанд Иран-Японыг 68:63-аар хожсон. 2015 оны Азийн аваргын алтан медалийн төлөө зохион байгуулагч БНХАУ-ын шигшээ Филиппин улсыг 78:67-гоор хожсон байна.

Йинхүү БНХАУ-ын шигшээ 16 дахь удаагаа тивдээ түрүүлж, ирэх онд Бразил улсад болох зуны Олимпийн их наадамд оролцохоор болжээ. Харин Филиппин тивийн аваргаас арав дахь медалиа хүртсэн.

Сагсан бөмбөгийн Ази тивийн аваргаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

БНХАУ

16

1

2

19

2

Филиппин

5

4

1

10

3

Иран

3

0

1

4

4

БНСУ

2

11

11

24

5

Япон

2

5

7

14

6

Ливан

0

3

0

3

7

Тайвань

0

2

2

4

8

Йордан

0

1

1

2

9

БНАСАУ

0

1

0

1

10

Катар

0

0

2

2

11

Саудын Араб

0

0

1

1

 

Бүх медаль

28

28

28

84

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.