Байнгын хорооны дарга нарыг чөлөөлнө

Twitter Print
2015 оны 10-р сар 05-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын зарим байнгын хороон дарга нарыг чөлөөлөхөөр болжээ. Учир нь Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсонтой холбогдуулан,  харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны дарга нарыг МАН засгаас гарсантай холбогдуулан чөлөөлж байгаа аж. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр,
 
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд,
 
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор,
 
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь нарыг чөлөөлж байгаа юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.