Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2015 оны 10-р сар 05-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр та өөрийн хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлж зөв гарц, замаа олж чадах юм бол таны шинэчлэгдэн өөрчлөгдөх хүсэл тань үр шимээ заавал өгөх болно. Тэсвэр тэвчээртэй байж, өөрт ашигтай цаг үе иртэл хүлээсэн нь дээр байх болно. Долоо хоногийн дундуур амьдралаас ихийг шаардах хэрэггүй, танд юу өгнө түүнд сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Таны бодлоготой, болгоомжтой байдал мөн хэр зэрэг тэвчээр хатуужилтай байхаас тань хамаарч ажил хэрэг, амжилт бүтээлийн зам мөр тодорно. Долоо хоногийн сүүлээр ямар ч шалтгаан шалтаггүй бага зэргийн уйтгар гунигт автахыг мэдэрнэ. Хуримтлагдсан муу энерги, элдвийн бодлуудаас өөрийгөө ангид байлгахыг хичээгээрэй. Хэрвээ та гэр бүл, үр хүүхдүүдтэй бол болгоомжтой байж, тэр хүнийг өөрийн амьдралдаа хэр зэрэг гүн гүнзгий оруулахыг сайтар тунгаагаарай.

Үхэр

Долоо хоногийн эхээр таны зохион байгуулах, уужим сэтгэл, ивээн тэтгэх зэрэг сайн чанарууд тань таны эсрэг чиглэгдэнэ. Мэргэжлийн үйл ажиллагаанд асуудал үүсч болно. Өөрийн бодол санаа, төлөвлөгөөгөө нууц байлгахыг хичээ. Муу хүмүүс үүнийг тань ашиглаж магадгүй. Долоо хоногийн дундуур удирдлагадаа, улсын байгууллагад, олон нийтийн байгууллагад хандахад сөрөг үр дүн гарна. Бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од гараг зөвлөж байна. Уран бүтээлч энэ ордныхон өөрийн авьяасаа нээх ба бодсоноо хангалттай хэрэгжүүлж чадна. Долоо хоногийн сүүлээр ойрын хүнтэйгээ санал зөрөлдөөнтэй байх, хамтрагчийн хэт их анхаарал, зөрүүд байдал зэрэг нь сэтгэл санааны тэнцвэр, гэр бүлийн тогтвортой байдлыг өөрчилж мэдэх юм. Төрөл төрөгсөдтэйгээ, ойрын хүнтэйгээ урьдын маргааныг эцэслэхийг хичээх хэрэгтэй.

Ихэр

Долоо хоногийн эхээр үр хүүхэддээ анхаарал тавь, гэрийнхээ орлого зарлагыг тооцоол. Ингэснээр ирээдүйд гарч болох эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг. Өөрийн зарлагадаа шүүмжлэлтэй ханд. Долоо хоногийн дундуур таны хүсээгүй сонголт чинь нөхцөл байдлыг дордуулаад зогсохгүй томоохон хэрүүл шуугиан эсвэл салалтанд хүргэж болно. Яаруу шийдвэр гаргалгүй аливаад уужуу тайван эрүүл ухаанаар хандаарай. Ашиг хонжоо олсон ч зарлага нь таны урьдчилан харснаас илүү ч байж магадгүй. Амьдралын эрч хүчний түвшин нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр хамтарсан ямар ч ажил амжилттай байх болно. Анхаарал болгоомжлол, сонор соргог, аливаа юмны учрыг зөв олдог зангийнхаа ачаар олон таагүй зүйлээс зайлсхийж чадна.

Мэлхий

Долоо хоногийн эхээр шинэ төсөл байгуулахад нэмэгдэл орлогын эх үүсвэрийг шалгарсан найзын ба ажил хэргийн түншийн тусламжтай хайхад сайн. Залуусын хувьд хайрттайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Долоо хоногийн дундуур гол зүйлс тодорхой тавьсан зорилгодоо зоригтой яв. Илүү нэр хүндээр хөөцөлдсөний хэрэггүй. Санхүүгийн байдал бага зэргээр сайжирна. Хожим зээлээ авах, эсвэл ашигтай худалдан авалт хийнэ. Сэтгэл санааны илрэлээ шууд гаргахгүй байхыг хичээ. Дуу шуутай дайллага ба өндрөөс зайлсхий. Ноцтой гэмтэж эсвэл өвдөж магад. Долоо хоногийн сүүлээр бүх асуудлууд нь шууд ба шууд биш утгаар таны санхүүтэй холбоотой байна. Хуучин өр нэхэгдэх болно, шинэ ажлын тухай санаа зовинох эсвэл ойрын төрөлдөө туслах гэх мэтээр.

Арслан

Долоо хоногийн эхээр илэн далангүй чин зүрхний яриа болзошгүй сөргөлдөөнийг шийдвэрлэж чадна. Эхлүүлсэн бүхнийг амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Өөртөө хэт их санаа зовоосон асуудлууд бүү үүрүүл. Гэхдээ эхэлсэн ажлаа дутуу бүү хая. Долоо хоногийн дундуур аз амжилтаа тогтоон барьж байхын тулд ололт амжилтынхаа хил хязгаарыг тогтоо. Та хүндхэн сонголт хийж өөрийн байр сууриа бэхжүүлэх арга зам нэн даруй олох шаардлагатай байна. Долоо хоногийн сүүлээр таны санхүүгийн байдал хангалттай найдвартай биш байна. Өөрийгөө илэрхийлэх, уран бүтээлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх, аялах, соёлтой амрахад таатай.

Охин

Долоо хоногийн эхээр мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд алдаагаа засахгүй бол асуудлууд үүсч таны цаг хугацаанаас тань хороох болно. Үүнийг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ даван гарах бөгөөд дахин ийм зүйл болно гэдгийг хэзээ ч бүү март. Долоо хоногийн дундуур хэн нэгэнтэй халуун дулаан яриа өрнүүлэх, хий дэмий яриа мөн ажлын гэрээ хэлэлцээр хийхээс татгалз. Сэтгэлээр унах мөн хувийн амбиц хөөсний хэрэггүй. Хувь тавилан таны бардам занг мөн омголон байдлыг сорино. Долоо хоногийн сүүлээр сонирхолтой шинэ танилын харьцаа удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай. Ажлаа дуусгах хугацаа дөхөж та маш их сэтгэлийн дарамтанд орж болзошгүй тул хийж байгаа зүйлдээ анхаарал болгоомжлолоо сулруулахгүй байхыг хичээ.

Жинлүүр

Энэ долоо хоногт санхүүгийн асуудал тодорхой хэмжээгээр сайжрах болно. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бүх бололцоотой аргуудыг хэрэглэ. Магадгүй таныг таагүй эсвэл тэвчээр хатуужилтай болгох, эсвэл ёс суртахууныг тань үгүй болгоно. Ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөөнтэй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд таатай. Таны хувьд дотоод амьдралдаа томоохон шийдвэр гаргахад таатай байна. Боломжийг бүү алдаарай. Магадгүй холын замд гарах, шинэ танилтай учрах эсвэл найз нөхөдтэйгээ уулзах болно. Энэ бүхэн мөнгөтэй холбоотой байна. Чухал гэрээ, ажлын хэлэлцүүлэг болон аялалд явахгүй байхыг зөвлөж байна. Хүмүүстэй харилцахдаа анхааралтай бай, магадгүй уур бухимдал төрүүлэх эсвэл хууран мэхлэлт, худал хуурмагтай учирна.

Хилэнц

Долоо хоногийн эхний энэ өдөр таны амьдралыг тодорхой хэмжээгээр өөрчлөх болно. Од гараг танд ашиг олох шинэ эх үүсвэр, шинэ үйл ажиллагаа руу шилжих, санхүүгийн ажилд амжилтыг авчирна. Од гараг амжилтыг тань гэрэлтүүлж санхүүгийн асуудлыг тань гэрэлтүүлэх болно. Шинэ санаа эсвэл шинэ стратеги төлөвлөлт, ажил хэргийн уулзалт мөн гэрээ хэлэлцээрт амжилттай байна. Сэргэлэн байдал шинэ шийдвэрт хүрэх арга замыг авчирна. Энэ нь санхүүгийн асуудлыг нааштай болгоно. Адал явдлын давлагаанд орж шинэ сонирхолтой соргог зүйлс рүү умбах болно. Эндээс та таашаалыг мэдрэх болно. Олдож буй амралтын өдрүүддээ аялал зугаалга, биеийн хүчний ажил, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, усан санд орох зэргээр хөгжилтэй, таатай өнгөрүүлээрэй. Харин долоо хоногийн сүүлээр ямар нэгэн чухал шийдвэр гаргасны хэрэггүй. Таны амьдралын хүрээнд тийм таатай байхгүй байна.

Нум

Долоо хоногийн эхэнд танд хэд хэдэн таагүй зүйл гарч ирнэ гэж таамаглан өөрийгөө сайн бэлд. Төлөвлөгөөнүүд буруу тийш эргэх хэдий ч үр дүн нь гайхалтай төгс байна. Гэрээ хэлцэл болон ажлын хамтрагч, удирдлагуудтай харилцах харьцааг эргэж харах хэрэгтэй. Таны ажиллах чадвар олон хүний атаархлыг төрүүлнэ. Та өөрийн санаагаа ягштал дагахаас зайлсхий. Бусдын зөвлөгөө танд зөвхөн хор хохирлыг авчрах тул дагах гэсний шаардлагагүй. Таны амьдралд шинэ хүмүүс орж ирэх бөгөөд тэд шинэ санааг бэлэглэж, шинэ боломжийг таны өмнө нээж, өөрийгөө хөгжүүлэхэд нөлөөлөх болно. Бүх л зүйлийг өөдрөг сайхнаар харж, аз жаргалыг мэдэрнэ.

Матар

Энэ долоо хоногт эргэн тойрны хүмүүс таны хийж байгаа бүхнийг таашаан хүлээн авч, ихэд сэтгэл хангалуун байна. Магадгүй, тэднээс танд хандаж ажлын ашигтай санал дэвшүүлэхийг ч үгүйсгэхгүй. Танд ямар нэгэн байдлаар бусдаас ялгаран онцгойрох хүсэл төрөх ба үүнийг хийх гэж яарсны хэрэггүй. Учир нь үүнийг хийх, амжилт олох боломж танд олдохгүй. Төлөвлөснөөс хол давсан зүйлийг хийх нь тохиромжгүй байх ба эргэн тойрныхонд тусламж үзүүлэхээс татгалзах хэрэггүй. Долоо хоногийн дундуур санамсаргүй танилцалт болох, аль эсвэл хуучны андтайгаа санамсаргүй уулзалдах магадлал өндөр байна. Зарим хүмүүсийн хувьд одоогийн ажлаасаа таашаал авахгүй байгаа нь танд таарч тохирохгүй ажил мэтээр төсөөлөгдөх бололтой. Гэхдээ ажлаасаа гарах гэж яарах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр өөрчлөлт, шинэчлэлт, холбоо харилцаа, шинэ учрал, уулзалт, хамааралтай байдлыг үүсгэх зэрэг үйл явдлууд тохиох бололтой. Харин шинэ төсөл төлөвлөгөө нь танаас идэвхизүтгэл, танил талын хүрээгээ өргөтгөн тэлэх, ажил хэргийн холбоотой холбоо харилцааг тогтоохыг шаардана.

Хумх

Энэ долоо хоногт одод таныг илүү анхаарал ба болгоомжтой байхыг зөвлөж байна. Энэ үед амьдралын урт хугацааны төлөвлөгөөг ихээхэн томоор засах, эсвэл шинэ албан тушаал авах, үгүй бол шинэ сонирхолтой ажилтай холбоотой зүйл болно. Ойрын ирээдүйд өрнөж байгаа үйл явдлууд нь таны хүссэнээр болохгүй байж магад. Хэрвээ өөрийн чинь ажлыг, бодит байдлыг зэрэглээт үзэгдэл хаахгүй бол өнөөдөр санхүүгийн асуудал дээр амжилт гаргаж чадна. Таны мэдрэмж хурц ба ойрын хэлбэлзэлд өртөмтгий байна. Таатай байдлаас зөрүүд ба уур уцаартай байдал руу шилжинэ. Долоо хоногийн сүүлээр магадгүй, хэд хэдэн шинэ ажил хэргийн хүнтэй танилцаж болно. Эдгээр нь алсдаа туслах болно.

Загас

Долоо хоногийн эхний өдөр маш их идэвхтэй ажиллах болох нь. Материаллаг байр байдлаа сайжруулах, үл хөдлөх хөрөнгөтэй болоход тохиромжтой. Од гаригсын таагүй байрлал нь их хэмжээний гарз хохирлыг учруулж мэдэх тул ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх, том хэмжээний худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж байна. Хэн нэгний гуйлт хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж болохгүй. Магадгүй дарга, удирдлагатай үл ойлголцол үүсэж мэдэх бөгөөд таныг ажлаас халах, аль эсвэл урьдын нөхцөлийг хүлээн зөвшөөрч ажилдаа үлдэх эсэх нь гагцхүү өөрөөс тань шалтгаална. Өөрөө өөрийгөө ойлгож мэдэх, өөрийн хүч чадлыг бүрэн дүүрэн үнэлж дүгнэхэд цаг хугацаа шаардагдах болно. Олон сонирхолтой хүнтэй танилцах боломжийг бүү алдаарай. Хүүхдүүдтэй харилцах харилцаагаа сэргээгээрэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.