Уурхайд “гацсан” гурван иргэнийг эсэн мэнд гаргаж авчээ

Twitter Print
2015 оны 10-р сар 05-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-ийн бичил уурхай 57 дугаар налуу ам (Уклон)-д цахилгаан тасарсны улмаас уурхайн гүнд ажиллаж байсан гурван иргэн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 16:50 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч,1 автомашинтай ажиллаж иргэн Ц (50 настай, эрэгтэй), Ц (28 настай, эрэгтэй), Б (24 настай, эрэгтэй) нарыг уурхайн гүнээс эсэн мэнд татан гаргасан байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.