Урд хөршийн хилийн автозамууд түр хаалаа

Twitter Print
2015 оны 10-р сар 03-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд БНХАУ тунхагласны 66 ойн баяр тохиож байна. Энэхүү баярын өдрүүдэд буюу аравдугаар сарын 1-нээс 3-ны хооронд тус улстай хил залгадаг автозамын боомтууд амарч байгаа юм.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн автозамын боомтууд дээрх өдрүүдэд амарна гэж ХХЕГ мэдээллээ.

Харин агаарын болон төмөр замын боомтууд, олон улсын нислэг, галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.