Ажилгүйдлийн тэтгэмжийг хэрхэн авах вэ

Twitter Print
2015 оны 10-р сар 05-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Даатгуулагч ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чө­лөө­лөгдсөний улмаас то­дор­­хой хугацаагаар орлого­гүй болж, амьдралын баталгаа нь алдагдаж, эрсдэлд ордог. Ажил­гүйдлийн даатгал нь энэхүү эрсдлийг бууруулах, ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн даатгуулагчийн дараачийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд дээрх сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.

Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимт­гэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийг­мийн даатгалын сангаас ажил­гүйдлийн тэтгэмж олго­дог байгаа. Даатгуулагч ажил­гүйд­лийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөх­цөлд тухайн хүн ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүсдэг. 

 

 

 

Даатгуулагч ажилд ороод л нийгмийн даатгал төлж эхлэх үеэс ажилгүйдлийн даатгалд хамрагдсан гэсэн үг. Учир нь тухайн иргэн буюу даатгуулагч нийгмийн даатгалын дөрвөн төрөлд, ажил олгогч таван төрөлд шимтгэл төлдөг. Тодруулбал, тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даат­гал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлд­вэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал /ажил олгогч төлдөг/ хэмээн хуваагдаж төлөгддөг.

Ажилгүйдлийн тэтгэмжийг:
• Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын орлогын дунджаас дараах хувиар бодож олгоно.

Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/

Тэтгэмж бодох хувь

5 хуртэл жил

45

5-10 хуртэл жил

50

10-15 хуртэл жил

60

15 ба туунээс дээш жил

70

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХУХ/ эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.

Жишээ: Даатгуулагч С. 2008 оны 10 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан. Түүний сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 220000 төгрөг. Даатгуулагч С. 1995 оноос хойш 7 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний тэтгэмжийг сарын дундаж цалин, хөлсний 50 хувиар тооцож 394340 төгрөг (220000*50%:21.2*7б өдөр) -ийн тэтгэмж олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр бодож олгох боловч тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасаж олгох нөхцөл байгаа.
1. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан
2. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан
Дээрх нөхцлөөр чөлөөлөгдсөн уед ажлын 40 өдрийн тэтгэмж олгоно гэсэн уг.

Жишээ: Даатгуулагч Г. 2008 оны 9 дугээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан. Түүний сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 250,000 төгрөг. Даатгуулагч Г. 1995 оноос хойш 13 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний тэтгэмжийг сарын дундаж цалин, хөлсний б0 хувиар тооцож 283020 төгрөг (250000*60%:21.2*40) - ийн тэтгэмж олгоно.

Даатгуулагч ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор өөрийн оршин суугаа аймаг, сум, дуургийн ХХҮХ-т бүртгүүлэх үүрэгтэй.

Даатгуулагч ажлаас халагдсаны дараа хүндэтгэх шалтгаангүйгээр 14 хоногийн дотор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албанд бүртгүүлээгүй тохиолдолд олговол зохих тэтгэмжээс 14 хоногоос дээш хожимдсон хугацааны ажлын өдрүүдэд ногдох тэтгэмжийг хасч олгоно. Тухайлбал, даатгуулагч ажлаас халагдсан тушаал гарснаас хойш 24 хоногийн дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албанд бүртгүүлбэл түүнд ажлын 76 хоногийн бус ажлын 66 хоногийн тэтгэмж олгоно гэсэн уг юм.

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.