Дэлхийн нэртэй компаниуд ажилтан сонгохдоо эдгээр 5 бодлогыг бодуулдаг. Та ч гэсэн бодоод үзээрэй

Twitter Print
2016 оны 08-р сар 28-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Техно-үйлдвэрлэлийн томоохон корпорациудын ажилд авахад ашигладаг таван төрлийн бодлого таны өмнө байна. Зураг дор байгаа хариу болон бодох аргыг харахаасаа өмнө хүчээ сориод үзээрэй – магадгүй та өөрийгөө алмайруулах ч юм билүү?

Албан тушаал 1: Google-ийн инженер-программист

Бодлого: Танд 8 бөмбөлөг бий. 7 нь адил жинтэй, 1 нь бусдаасаа арай хүнд. 2 оролдлогоор, жинлүүр ашиглаж арай хүнд бөмбөлгийг олоорой.

Хариу

Алхам 1. 8 бөмбөлгөөс дурын 6-г авна.

Алхам 2. Бөмбөлгийг 2 хэсэгт гурав гурваар хувааж жинлүүр дээр тавина (анхны оролдлогоо ашиглачихлаа)

A. Жинлүүр нэг төвшинд очвол үлдсэн 2 бөмбөлгөөс хүндийг олно.

B. Хэрвээ жинлүүрийн нэг тал хүндэрч доошилбол тэндээс хайна.

Алхам 3. Сүүлчийн бөгөөд 2 дугаар оролдлогоо ашиглах гэж байна.

А хувилбарын хувьд хялбар: 2 бөмбөлгөө аваад л жинлээд хүндийг нь мэднэ.

В хувилбарын хувьд: дурын 2 бөмбөлгийг авч жинлүүр дээр тавихад хүнд нь мэдэгдэнэ, хэрвээ жин адилхан бол жинлүүр дээр тавиагүй 1 бөмбөлөг нь хүнд гэсэн үг.

Албан тушаал: Amazon-ы менежер

Бодлого: Спорт тэмцээнд 5623 тамирчин оролцоно. Ялагчийг тодруулахын тулд хэдэн удаагийн уралдаан зохиох вэ?

Хамгийн түгээмэл хариулт

A. Ганцхан удаагийнх – финалд хэн түрүүлэхийг тодорхойлно

B. 5622 уралдаан – хэрвээ ганц л ялагч байх ёстой юм бол 1-ийг хасаад 5622.

Альтернатив хариулт

Энд “зөв хариулт” чухал биш (хэрвээ та анзаарч байгаа бол бодлого өөрөө бүрхэг, тэгэхээр хариу ч мөн адил), харин логик сэтгэлгээг харах гэсэн юм. Тэгэхээр юуны түрүүнд ямар тамирчин юм, багийн юм уу, ганцаарчилсан юм уу гэдгийг нь тодруулах хэрэгтэй. Авсан хариултаасаа шалтгаалж дараа дараагийн логик асуултууд гарч ирнэ. Энэ байдлаар таны ургуулан бодох, асуудлыг авч үзэх болон шийдвэр гаргах чадварыг харах ажээ.

Албан тушаал 3: Webtrends-ийн программ хангамж хөгжүүлэгч

Бодлого: Тас харанхуй өрөөнд байгаа шүүгээнд 2 төрлийн 20 өөр оймс бий. Тохирох хосыг олохын тулд хамгийн бага үйлдлээр оймсыг яаж сонгож авах вэ?

Хариултын хувилбар

А. 3 оймс – үүний 2 нь нэг хос болж, 1 нь өөр төрлийн оймс. Эсвэл 3-уулаа нэг төрлийн оймс болно. Ямар ч тохиолдолд та хос оймстой болно.

В. Ямар ч боломжгүй, бодлогод тодорхой дурдсан байна: “2 төрлийн 20 өөр оймс”, тэгэхээр оймсон дотор хос болох оймс ганц ч байхгүй.

Албан тушаал 4: Windows-ийн инженер-программист/вэб хөгжүүлэгч

Бодлого: Таны өмнө 3 хайрцаг байна: нэгэнд нь алим, нөгөөд нь гадил, гуравт нь нөгөө хоёроос хольжээ. Хайрцаг бүрт буруу тэмдэглэл хийсэн. Хайрцгийг өнгийж харахгүйгээр жимс болгоныг гаргаж ирэх боломжтой. Хайрцганд ямар жимс байгааг яаж хамгийн бага үйлдлээр гаргаж ирж мэдэх вэ?

Хариулт

Нэг удаа

Бодолт: Гол түлхүүр үг нь хайрцагны буруу тэмдэглэгээ, өөрөөр хэлбэл Х (холимог) тэмдэглэгээтэй хайрцганд алим (A) эсвэл гадил (Г) л байна. Жимсийг гаргаж ирж харлаа – алим байна уу? Тэгвэл алимтай хайрцаг гэсэн үг. Хоёр хайрцаг үлдэнэ – А болон Г гэсэн тэмдэглээстэй, Г-д алим юм уу эсвэл холимог байх ёстой боловч алим байхгүй нь мэдээж хэрэг, тэгэхээр Г-д холимог байж таарах нь. А-д гадил жимс байж таарна.

Албан тушаал 5: Raytheon-ы инженер-программист

Бодлого: Таны өмнө байгаа 3 унтраалгын нэг нь доод давхарын гэрлийн унтраалга. Таны байгаа газраас гэрэл асч, унтарч байгааг мэдэх, сонсох ямар ч боломж байхгүй. Хэрвээ ганц л удаа доош буух эрхтэй бол аль унтраалгаар гэрэл унтрааж, асааж байгааг мэдэх вэ?

Бодолт: Гурван унтраалгын аль нэгийг асааж чийдэн халтал 5-10 минут хүлээнэ. Эхний унтраалгыг унтраагаад хоёр дахь унтраалгыг асаагаад өөрөө доод давхар руу орж шалгана. Хэрвээ чийдэн асаагүй гэхдээ бүлээн байвал эхний унтраалга нь байх нь, хэрвээ чийдэн асаатай байвал хоёр дахь унтраалга байх нь. Хэрвээ асаатай чийдэн байхгүй, бүлээссэн чийдэн байхгүй бол гурав дахь унтраалга байх нь ээ.

www.xopom.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.