Орегон мужид болсон буудлагад Обама хилэгнэж байна

Twitter Print
2015 оны 10-р сар 02-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр АНУ-ын Орегон мужийн Умпка Их сургуульд буутай этгээд дайран орж, гал нээсний улмаас дор хаяж 10 хүний амиа алдан, 20 хүн бэртэж гэмтсэн байна. Мужийн цагдаа нар 26 настай Крис Харпер Мерсер хэмээх эрийг халдлага үйлдсэн болохыг илрүүлжээ. Хэргийн газраас дөрвөн ширхэг буу олдсон байж. Их Сургуулийн хоёр барилга дотор болсон буудлагын үеэр гэмтсэн 2 хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Хууль сахиулах байгууллагынхан одоогоор Крис Харпер Мерсерийн найз нөхөд, ар гэрийнхэнтэй нь холбогдон, залуугийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Болсон явдлын тухай ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ “Бид иймэрхүү аймшигт явдлуудыг байнга харах болж, эдгээрт ач холбогдол өгөлгүй, бараг энгийн үзэгдэл мэт хандах болж. Миний бие ерөнхийлөгч байх хугацаандаа 15 дахь удаагаа иймэрхүү байж болшгүй, хар явдлын гэрч нь болж, түүний тухай харууслаа илэрхийлэхээр индэр дээр зогсож байна. АНУ шиг галт зэвсгийн хуультай мөртлөө иргэн бүр аюулгүй байж чаддагүй өөр орон дэлхийн хаана ч байхгүй. Энэ бол үнэхээрийн харамсалтай явдал” хэмээн Цагаан Ордон дотроос тус өдөр хийсэн эмгэнэлдээ илэрхийлжээ.

Эх сурвалж: http://edition.cnn.com/2015/10/01/us/oregon-college-shooting/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Булганы иргэн

      (202.5.206.21) 2015-10-02 13:21
      • 0
      • 2

      Муусайн Америкууд дотооддоо зэвсгээ хянаж чадахгүй байж, гадны улсыг хянах гэж оролдохыг яана ???

      Хариулах