Медалийн буухиа тасрах үгүй нь тэднээс шалтгаална

Twitter Print
2015 оны 10-р сар 02-нд 17:42 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 5-наас 18-ны өдрүүдэд Катарын Доха хотод сонирхогчдын боскын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 2015 оны дэлхийн аваргад одоогийн байдлаар Болгар, Гана, Энэтхэг, Мексик, Турк, Уганда, Польш, Индонези, Азербайжан, Куба, Узбекистан, Марокко, Австрали, Филиппин, Доминикан, АНУ, Ирланд, Англи, Аргентин, Тажикстан, Украйн, ОХУ, Испани, Голланд, Япон улс дэлхийн аваргад төлөөллөө оролцуулахаар болжээ. Гэхдээ Энэтхэгээсэ бусад орон хэдэн тамирчин оролцуулж байгаа нь тодорхойгүй байна.

Харин манай улсаас 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар оролцоно. Тэд Азийн аваргад амжилттай өрсөлдөж, ийнхүү Олимпийн эрх олгох дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор болсон юм.

Мөн Энэтхэг улс зургаан жинд тамирчнаа сойх бол Монголын дөрвөн төлөөлөл Катарт тулалдана. Дэлхийн аваргад оролцох орны тоо дахин нэмэгдэх бөгөөд энэ амралтын өдрүүд улсуудын хэдэн тамирчнаа оролцуулах мэдээлэл тодорхой болно.

Монгол улсын тамирчдаас анх 1982 он ХБНГУ-ын Мюнхен хотод болсон дэлхийн аваргаас гавьяат тамирчин Б.Отгонбаяр агсан мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ нь боксын дэлхийн аваргаас Монголчуудын авсан анхны медаль байлаа. Түүнээс хойш 1997 онд гавьяат тамирчин Т.Үйтүмэн мөнгөн медаль авсан.

Харин түүнээс хойш бүтэн арван жил медалийн буухиа тасраад байв. Үүний дараа 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон тэмээнцээс хөдөлөмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган мөнгөн медаль хүртсэн. Түүнээс хойш хоёр зуны Олимп, гурван дэлхийн аваргаас медальтай ирсэн.

Медалийн буухиа үргэлжлүүлсэн тамирчид нь 2008 оны Бээжингийн зуны Олимпоос Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, 2012 оны Лондонгийн зуны Олимпоос Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2009 оны Миланы дэлхийн аваргаас П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2011 оны Бакугийн дэлхийн аваргаас П.Сэрдамба хүрэл, 2013 оны Алматийн дэлхийн аваргаас У.Мөнх-Эрдэнэ хүрэл медальтай ирсэн.

Энэхүү медалийн буухиаг үргэлжлүүлэх эрхэм хүндтэй үүргийг ОУХМ Д.Отгондалай, Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү нар хүлээгээд байна.

Харин Олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аваргад оролцуулж өгөөч хэмээн Олон улсын сонирхогчдын боксын холбоонд захидал бичсэн ч боломжгүй гэсэн хариу иржээ. У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргад оролцох эрх олгох Азийн аваргын тэмцээнд гэмтлийн улмаас өрсөлдөж чадаагүй юм.

2015 оны дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох Азийн аварга, Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалайтай ярилцлаа.

-Энэ оны Азийн аваргад хэрхэн тоглосон тухайгаа ярихгүй юу?

-Азийн аваргад хэсгээ тэргүүлж байсан болохоор эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт Индонезийн тамирчинг 3:0, гуравдугаар тойрогт Тайландын тамирчинг 3:0-ээр хожсон. Үүний дараа хагас шигшээд Узбекистаны тамирчинг мөн 3:0-ээр ялаад, аваргын төлөө Казахстаны боксчинг 2:1-ээр хожсон. Өмнө нь Казахстаны Закир гэдэг тамирчинг нутаг дээр нь ялж байсан болохоор өөртэй итгэлтэй тоглож, Азийн аварга боллоо.

-Дүрмэнд өөрчлөлт орсон нь өөрт чинь хэр нөлөөлсөн бэ?

-Боксын тэмцээн луйвартай явагддаг гэдгийг Монголчууд мэддэг болсон. Энэ удаагийн тэмцээн шинэчлэгдсэн дүрмээр явагдаж, манай хоёр тамирчин ялалтаа луйвардуулсан нь харамсалтай зүйл боллоо. Миний хувьд жингийнхээ тамирчдыг чансаагаараа тэргүүлж байсан болохоор ямар нэгэн луйвар орсонгүй. Ер нь дүрмэндээ тааруулж бэлтгэлээ хийж байна.

-Азийн наадам, Азийн аваргад түрүүллээ. Дараагийн зорилгоо тодорхойлбол?

-Тамирчин хүн ялна гэсэн итгэлтэй дэвжээнд гардаг. Хэн ч гэсэн ялагдана гэж тоглодоггүй. Ямар ч байсан дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа. Цаашдаа 2016 оны зуны Олимпийн наадамд оролцох эрх авахын төлөө хичээж тоглоно.

-Дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдаа хэр судалсан бэ?

-Сүүлийн чансаагаар Бразилийн тамирчин дэлхийд тэргүүлж байгаа. Өмнө нь тэр тамирчинтай гурван удаа таарч, хоёр ялж нэг ялагдсан. Харин дэлхийн чанаасны хоёрт Куба, гуравт Казахстаны тамирчин бичигдсэн. Ер нь жингийнхээ ихэнх тамирчдыг боломжийн судалсан байгаа.

-Баярлалаа, дэлхийн аваргаас медаль хүртэх өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Сонирхогчдын боксын дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Куба

67

30

24

121

2

ОХУ

20

19

19

59

3

ЗХУ (хуучнаар)

16

12

17

45

4

АНУ

16

9

16

41

5

Казахстан

10

8

14

32

6

Болгар

8

8

18

34

7

Румын

7

5

17

29

8

Итали

6

2

14

24

9

Украйн

5

12

9

26

10

Узбекистан

5

7

12

24

11

Герман

4

6

24

34

12

Азербайжан

4

3

6

13

13

БНХАУ

3

1

7

11

14

Унгар

3

1

6

10

15

Франц

2

6

13

21

16

Турк

2

3

11

16

17

БНСУ

2

3

7

12

18

Пуэрто Рико

2

2

3

7

19

Зүүн Герман (хуучнаар)

1

8

15

24

20

Югослав (хуучнаар)

1

6

10

17

21

Монгол

1

4

4

9

22

Польш

1

3

9

13

23

Тайланд

1

3

4

8

24

Англи

1

2

4

7

25

Бразил

1

2

2

5

26

Алжир

1

2

1

4

27

Армени

1

1

3

5

28

Гүрж

1

1

3

5

29

Нигери

1

1

3

5

30

Кени

1

1

0

3

31

Армени

1

1

3

5

32

Уганда

1

0

1

2

33

Венесуэль

0

5

6

11

34

Финланд

0

3

2

5

35

Беларусь

0

2

5

7

36

БНАСАУ

0

2

5

7

37

Голланд

0

2

2

4

38

Филиппин

0

2

2

4

39

Ирланд

0

1

8

9

40

Канад

0

1

4

5

41

Литви

0

1

3

4

42

Их Британи (хуучнаар)

0

1

3

4

43

Япон

0

1

2

3

44

Аргентин

0

1

2

3

45

Хорват

0

1

1

2

46

Уэлсь

0

1

2

3

47

Баруун Герман (хуучнаар)

0

0

6

6

48

Египет

0

0

4

4

49

Швед

0

0

4

4

50

Австрали

0

0

3

3

51

Чех

0

0

3

3

52

Тажикстан

0

0

3

3

53

Энэтхэг

0

0

2

2

54

Марокко

0

0

2

2

55

Норвеги

0

0

2

2

56

Словени

0

0

2

2

57

Себр Черногор

0

0

2

2

58

Чехословак (хуучнаар)

0

0

1

1

59

Коста Рика

0

0

1

1

60

Дани

0

0

1

1

61

Гана

0

0

1

1

62

Мексик

0

0

1

1

63

Шинэ Зеланд

0

0

1

1

64

Пакистан

0

0

1

1

65

Панам

0

0

1

1

66

Испани

0

0

1

1

 

Бүх медаль

194

194

388

776

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.