Элэгний хатуурлын шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Twitter Print
2015 оны 10-р сар 02-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг элэгний хатуурал тодорхойлох “Fibroscan” шинжилгээнд хамруулахаар болжээ. Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи Веритас” оношилгооны төв хамтран өчигдрөөс эхлэн аравдугаар сарын 31-нийг дуустал эмзэг бүлгийн иргэдэд элэгний хатуурлын шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэлжээ.
 
Нэг хорооноос 5-7 хүнийг сонгож, зорилтот бүлгийн нийт 1000 хүнд элэгний хатуурлын шинжилгээг хийх аж. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас хийсэн судалгаагаар I-IV түвшин буюу нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан иргэдийг сонгон, шинжилгээ хийлгэх эрх бүхий бичгийг тарааж эхэлсэн байна.
 
“Fibroscan” оношилгоог Монголд нэвтрүүлээд дөрвөн жил болж байгаа боловч шинжилгээний төлбөр өндөр тул зорилтот бүлгийн иргэд маань элэгний хатуурлын зэргээ тодорхойлуулж чадахгүй байгаа юм. Иймээс Хаппи веритас оношилгооны төв нийтдээ 70 сая төгрөгийн өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон гэдгийг тус оношилгооны төвийн амбулаторийн эрхлэгч П.Батбаяр онцолж байв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.