Хацраараа турах энгийн аргууд

Twitter Print
2018 оны 11-р сар 04-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Юуны түрүүнд хацар чинь ямар шалтгааны улмаас царайндаа “томдоод” байгааг тодруулцгаая! Жижигхэн хацартай болохын тулд хооллолт, дасгал хоёрыг зэрэгцүүлэн мөрдвөл хэсэг хугацааны дараа үр дүн нь харагдах боломжтой байдаг аж.

Яагаад хацар унжиж, том харагддаг вэ?

• Таргалалт, илүүдэл жингээс
• Гэнэт турах эсвэл жин нэмсэнээс
• Амьдралын дадал зуршлаас

1. Хэвтэнгээ удаан хугацаагаар ном унших

2. Үргэлж доош тонгойж явах

3. Бөгтийж суух

• Булчин сулраснаас

Яаж жижигхэн хацартай болох вэ?

Мэдээж биеийн жингээ тогтмол барьж, эрүүл хооллолтын дүрмийг мөрдөж байх нь нэн түрүүний ажил. Гамбургер, шарсан төмс, пиццаны оронд жимс, шинэ ногооны салат сонгоорой. Мөн архи, согтууруулах ундаанаас аль болох татгалзаж, өдөрт дор хаяж 8 стакан цэвэр ус уух хэрэгтэй.

Харин хацрын булчингаа чангалж, нүүрээрээ турахын тулд дараах дасгалуудыг зөвлөж байна.

1. Уруулаа хаалттай чигээр инээмсэглээд улмаар шүд рүү гээ буюу дотогшоо чиглэлтэйгээр хацраа сор. Яг энэ чигээрээ 10 секунд бариад хацраа суллаж амраагаад дахин 10 удаа хийнэ. 

2. Уруулаа урагш цорвойлгож дотроо 10 тоолно. Энэ үед хацарны булчин чангарч эсвэл мэдрэгдэж байна уу гэдгийг сайтар анзаараарай.

3. Энэ дасгалыг хийхдээ толинд заавал хараарай. Хоёр уруулаа дээш цорвойлгож, хацраа ч гэсэн дээш өргөх гэж байгаа юм шиг хөдөлгөөн хийнэ. Дээд уруулаа хамрандаа хүргэх гэж байгаа гэж бодож хийгээрэй. Яг энэ байрлалаараа дотроо мөн 10 тоолоод амарч, дахин 5 удаа хийнэ.

Мөн хацрыг жижигхэн болгодог өөр нэгэн дасгалыг ч гэсэн давхар туршиж үзээрэй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Xannon

      (188.143.232.27) 2016-12-21 13:43
      • 0
      • 0

      hey buddy,this is one of the best posts that I&5;v5336#e ever seen; you may include some more ideas in the same theme. I�m still waiting for some interesting thoughts from your side in your next post.

      Хариулах