Өглөөний секст дурлах 10 шалтгаан

Twitter Print
2017 оны 05-р сар 06-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Үдэш оройн цагаар хурьцах нь хүн төрөлхтний төрөлхийн араншин ч өглөөний сексийг тогтмол хийх нь эрүүл аз жаргалтай амьдралын үндэс гэдэг нь нэгэнт тогтоогджээ.

Ихэнх нь эрчүүдийн өглөөний сексээр хамгийн их дутагддаг бөгөөд сексологич Glen Rowan-ийн үзэж байгаагаар хосууд үдшийн 23:00 - 01:00 цагийн хоорондох сексийн харилцаандаа онцгой анхаарахаас биш өглөөний халуухан учралд тийм ч тааламжтай байдаггүй гэнэ.

Гэвч өглөө бүр хэдхэн минутыг амрагтаа зарцуулснаар амьдралдаа ямар гайхалтай хөрөнгө оруулалтыг хийж байгаагаа мэддэггүй. Тиймээс өглөөний сексийн ач холбогдлын талаар сексологич болон эрдэмтдийн гаргасан мэдүүштэй зүйлсийг сийрүүлэн хүргэе.

Эрүүл аз жаргалтай амьдралын үндэс юм

Өглөөний сексийг муухан өглөөний цайнаас дээр гэж үздэг. Учир нь өглөөний сексийн үеэр аз жаргалын даавар ихээр ялгарч сэтгэл санааг өргөхийн зэрэгцээ өөртөө итгэлтэй болгодог нь тогтоогджээ. Судалгаагаар өглөөний секс хийдэг хүмүүсийг бусадтай харьцуулахад хамаагүй эрүүл чийрэг, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Өглөөний дасгалыг орлоно

Эрдэмтдийн үзэж байгаагаар нэг цаг секс хийхэд 30 минут алхсантай тэнцэх хэмжээний калори шатаадаг. Сексийн үеэр биеийн бүхий л булчин идэвхитэй ажиллаж байдаг учраас өглөөний дасгалыг орлодог. Дараа нь амрагтайгаа шүршүүрт орсон ч болно шүү дээ.

Дархлаа сайжруулна

Өглөөний сексийн үеэр ялгардаг immunoglobulin-ийн нөлөөгөөр бие аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаатай болдог. The Wilkes University-ийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар долоо хоногт хоёроос гурван удаа өглөөний секс хийснээр дархлаа сайтай болохыг тогтоожээ. Өглөөний тогтмол сексийн үеэр immunoglobulin 30% илүү ялгардаг.

Стресст орохоос сэргийлнэ

University of Cincinnati-гийн эрдэмтдийн олж мэдсэнээр өглөөний секс бол сэтгэлийн дарамт шаналгаагүй амьдрах байгалийн шилдэг эм юм. Өглөөний сексээс амталсан таашаал тухайн өдрөөрөө зогсохгүй долоо хоног хүртэлх хугацаагаар өөдрөг эрч хүчтэй байлгах сэтгэлийн дархлааг тогтоож өгдөг гэнэ.

Мөн түүнчлэн өглөөний сексийг, ер нь сексийг хамгаалалтгүй хийх нь эмэгтэйчүүдийг сэтгэл гутралд өртөхөөс сэргийлж өгдөг.

Үр тогтох чадварыг сайжруулна

Австралийн Sydney IVF Clinic-гийн эмч нар өглөө бүр тогтмол секс хийх нь эрчүүдэд үрийн шингэний чанарыг сайжруулдаг бол бүсгүйчүүдэд үр тогтох чадварыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Эрдэмтэд үрийн шингэн нь согогтой ялгардаг 118 эрэгтэйг сонгон авч өглөө бүр секс хийхийг зөвлөсөн юм. Судалгааны дүнд эрчүүдийн 81%-ийнх нь согогтой ялгардаг эр бэлгийн эсийн бүтэц чанар нь сайжирсан байна.

Арьсны өнгийг сэргээж, үсэнд тэжээл өгнө

Өглөөний сексийн үеийн дур ханалтаар эстроген даавар их хэмжээгээр ялгардаг. Ингэснээр арьс болон үсний бүтцээс эхлэн өнгийг нь сэргээж тэжээлийг нь нөхөх үндэс болно. Сексийн үеэр цусны эргэлж сайжирч арьсанд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэг учир үс хумс мөн арьсыг толигор, зөөлөн болгож өгдөг.

Зүрхний өвчнөөс сэргийлнэ

Долоо хоногт гурван удаа өглөөний секс хийх нь зүрхний шигдээсээр нас барах эрсдлийг бууруулдаг. Тогтмол хийснээр цусны эргэлт сайжирч, цусны даралтыг бууруулахын зэрэгцээ дотор эрхтнүүдэд ч гэсэн дасгал болж өгдөг. Queens University of Belfast-ийн эрдэмтэд дээрх судалгааг дунд эргэм насны 1000 гаруй эрэгтэйг 10 орчим жил судалсны эцэст олон нийтэд мэдээлсэн юм.

Сексийг гэрэлтэй орчинд хийх нь илүү секси байдаг

АНУ-ын Emory University-ийн явуулсан судалгаагар эмэгтэйчүүд сексийн үеэр эрэгтэйгээ харж таашаал авдгийг тогтоожээ. Тэгэхээр өглөөний секс нь сэрлийг нь хамгийн их өдөөж дур ханахуйн гайхамшгийг мэдрүүлдэг нь гарцаагүй.

Тэгвэл Journal of Sexual Medicine сэтгүүлийн нэгэн нийтлэлд өглөө эрэгтэй хүнээс жинхэнэ эр хүнийх нь үнэр ялгарч энэ нь эмэгтэйчүүдийг секст өдөөдөг тухай бичжээ. Ялангуяа суганы үнэр нь сэрлийг нь хамгийн их хөдөлгөдөг ажээ.

Өглөө дур ханах нь хамгийн тустай

Өглөө эмэгтэй хүний нандин эрхтэн хамгийн сайн амарсан байдаг төдийгүй сатаарах зүйлс бараг байдаггүй учир 30 секундэд л өдөөгдөх боломжтой гэдгийг The University of Pennsylvania - гийн эрдэмтэд олж мэджээ.

Тэгвэл өглөө эрэгтэй хүний тестостерон даавар ихээр ялгардаг учраас сексийг хүссэн цагаараа хийх боломжтой байдаг. Энэ л үеэр хэн хэндээ хүчтэй дур ханалтыг бэлэглэх хэрэгтэй. Дур ханалт нь тархинд хамгийн сайн эм болдог.

Ямар байрлалаар хийвэл тохиромжтой вэ?

Сексийн байрлалыг хосууд харилцан ярилцаж мөн туршиж үзсэний үндсэн дээрээс сонгох нь зүйтэй. Мөн түүнчлэн өглөөний сексийг хийх орчноо ч гэсэн сэтгэлийнхээ дуудлагаар сонгоорой.

Сексологичид өглөөний сексийн хамгийн тохиромжтой байрлалыг харилцан адилгүй санал болгосон байдаг ч хамгийн нийтлэг нь уламжлалт буюу Missionary; хэвтээ байрлалаар араас нь хийх буюу T Square болон Doggie байрлал байдаг.

Эх сурвалж: Popsugar, Your Tango, Maxim

www.bunny.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.