С.Баярцогт сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцсний дараа бүлгүүд байр сууриа илэрхийлнэ

Twitter Print
2015 оны 10-р сар 01-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн. Энэ удаагийн чуулганаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн байна. Тэд дээрх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн нэгдсэн шийдэлд хүрсэн байна.

Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн хүмүүс ч Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн аж.

Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Цэц хуульд агуулгаар нь хориг тавьдаг тохиолдол өмнө нь байгаагүй. Агуулгаар нь хориг тавьж байгаа нь буруу. Хоригийг тухай хуулийн зүйл заалтаар нь нэг бүрчлэн тавина гэж үзсэн. Муу ажиллаж байгаа нэг сайдтай хариуцлага тооцож огцруулж болдоггүй. Түүний өмнөөс сайн ажиллаж байгаа бусад сайд, Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг жишиг тогтоох нь буруу. Муу ажиллаж байгаа нэг сайдад хариуцлага тооцъё гэхээр хууль эрх зүйн орчин байхгүй учраас Засгийн газрыг бүхлээр нь өргөн барьдаг жишиг тогтоно. Цаашдаа энэ байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна. Бид аль болох төрийг тогтвортой байлгах зорилго тавьдаг хэрнээ нөгөө талдаа нэг хүнээс болж Засгийн газрыг танхимаар нь огцруулах асуудал ярих нь буруу гэж үзэж байна. УИХ Засгийн газрын гишүүдийг томилдог боловч өөрийнхөө томилсон сайд нартай хариуцлага тооцож чаддаггүй жишиг тогтох нь. Зөвхөн сайд нарын асуудал дээр бус Монголбанкны ерөнхийлөгч, Авлигатай тэмцэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүгч гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудыг УИХ-аас томилдог. Эдгээрт УИХ эргээд хариуцлага тооцох тогтолцоо алга болох гэж байна. Иймээс Үндсэн хуулийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна” гэсэн юм.

МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсэний дараа бүлгээрээ хэлэлцэх шийдвэр гаргасан. Түүнчлэн 2016 оны төсөв хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор бүлгээс ажлын хэсэг гарган ажиллахаар болжээ.

Энэ асуудлаар мөн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг байр сууриа илэрхийлэхдээ “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн. Энэ дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсний дараагаар С.Баярцогт сайдыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлнэ. Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед байр сууриа илэрхийлнэ. Бүгийн зарим гишүүд сайдаар томилогдсон. Тиймээс бүлгийн дарга нарыг томилох асуудал яригдана. Манай бүлгийн хоёр гишүүн гадаадад томилолтой, нэг гишүүн өвчтэй. Тиймээс бүлэг бүрэлдэхүүнээрээ байх үедээ удирдлагаа томилох асуудлыг ярилцана гэж тогтсон” гэсэн тайлбар өгсөн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (59.153.114.183) 2015-11-06 20:58
      • 0
      • 0

      Mongoliin tor ard tumendee yaagaad ingetlee haltai badgiin boloo.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.100) 2015-10-02 22:29
      • 0
      • 0

      Төрөө цэвэрльe хятадуудаас!!!

      Хариулах