Боксын дэлхийн аварга эхлэхэд дөрөв хоног үлдлээ

Twitter Print
2015 оны 10-р сар 01-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 5-наас 18-ны хооронд Катар улсын Доха хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд Болгар, Гана, Энэтхэг, Мексик, Турк, Уганда, Польш, Индонези, Азербайжан, Куба, Монгол, Узбекистан, Марокко, Австрали, Филиппин, Доминикан, АНУ, Ирланд, Англи, Аргентин, Тажикстан, Украйн, ОХУ, Испани, Япон, Голланд, Казахстан зэрэг орны тамирчид оролцох эрхээ аваад байна. Дэлхийн аварга эхлэхээс өмнө оролцогч орны тоо нэмэгдэх юм.

AIBA (Олон улсын сонирхогчдын боксын холбоо) энэ жилээс дүрмэндээ өөрчлөлт оруулж, дэлхийн аваргад ороцох тамирчдад тодорхой шалгуур тавьдаг болсон. Тухайлбал тивийн аваргын тэмцээнд эхний долоод орсон тамирчин дэлхийн аваргад оролцох аж. Энэ шалгуурын дагуу манай улсаас дөрвөн боксчин Катарын рингэнд өрсөлдөнө. Дэлхийн аваргад амжилттай оролцсон тамирчид ирэх онд Бразил улсад болох зуны Олимпийн наадмын эрхийг авна.

Гэхдээ “Рио 2016” зуны Олимпийн наадмын боксын төрөлд оролцох тамирчдад эхнээс эрхийг өгөөд байгаа. Тухайлбал дэлхийн чансааны эхний гуравт бичигдсэн боксчид шууд Олимпийн эрх авсан. Одоогийн байдлаар ОХУ 6, Кубын 5, Казахстаны 3, БНХАУ, Франц, Ирланд, Итали, Турк 2, Азербайжан, Хорват, Герман, Иран, Мексик, Марокко, Пуэрто Рика, Румын, Узбекистаны 1 тамирин Олимпийн наадамд шууд оролцоно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.