Иракийн хэт даврагч бүлэглэлд Холбоотнууд цохилт өгнө

Twitter Print
2015 оны 09-р сар 30-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

НҮБ-н Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулга уулзалт АНУ-ын Нью Йорк хотод болж байна. Энэ удаагийн чуулганд төлөөлөгчөөр оролцож буй төр загийн тэргүүнүүд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг нэгдэх саналыг дэмжлээ. Тус бүлэглэл Ойрхи Дорнодод өөрийн хяналтаа тогтоохын тулд алан хядах ажиллагааг явуулж байна. Иймд тэднийг устгахын тулд цохилт өгөх шийдвэрийг хэлэлцэж байгаа аж.

Дээрх бүлэглэл Сири, Иракийн газар нутгийн 50 орчим хувийг хяналтандаа авчээ. Иймд тэднийг устгахын тулд Англи, Австрали, Бахрейн, Бельги, Ирак, Канад, Дани, Египет, Франц, Итали, Герман, Йордан, Кувейт, Голланд, Норвеги, Катар, Саудын Араб, Турк, АНЭУ, Нигер, Тунис, Майлайз зэрэг 60 орны Засгийн газар нэгдсэн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдсэн.

Эдгээр улсын зэвсэгт хүчин агаараас цохилт өгөх бөгөөд цэргийн ажиллагааг АНУ командлан явуулахаар болжээ. Мөн ОХУ тус бүлэглэлийг устгахаар цохилт өгнө гэхдээ дан ганц өөрийн зэвсагт хүчнээр дайралт хийх болно гэдгийг Ерөнхиийлөгч В.Путин хэлсэн байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.