Мөнхийн тодотголтой амжилтын эзэн К.А.Жаббар

Twitter Print
2015 оны 09-р сар 29-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их сонирхдог далайн чанадын мэргэжлийн лигийн шинэ улирал удахгүй эхэлнэ. Манай гарагийн хамгийн шилдэг тамирчид хуран чуулдаг тус лигт домогт К.А.Жаббар гайхалтай рекорд тогтоосон. Тэрээр 1560 тоглолт хийхдээ 38387 оноо авсан. Түүний энэ 1560 тоглолт, 38387 оноог өнөөдрийг хүртэл хэн ч эвдэж чадаагүй юм.

Мөн 30 мянгаас дээш оноо авсан дөрвөн тоглогч байдаг. Тэдгээр нь NBA-ийн зургаан удаагийн аварга К.А.Жаббар, 1997, 1999 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч К.Мэлоун, NBA-ийн зургаан удаагийн аварга М.Жордан, NBA-ийн таван удаагийн аварга К.Брайант нар аж.

Харин 19 мянгаас дээш оноо авсан 50 тоглогчоос өдгөө К.Брайант, Д.Новицки, Т.Данкан, К.Гарнетт, П.Пирс, Л.Жеймс, Р.Аллен, В.Картер, К.Энтони зодог тайлаагүй байна. Өөрөөр хэлбэл доорх хүснэгтэнд бичигдсэн эдгээр тамирчдын тоглосон тоглолт, авсан оноо цаашид нэмэгдэх боломжтой.

NBA-ийн алдрын танхимын гишүүн, бүх цаг үеийн шилдэг тоглогч К.А.Жаббар 1947 оны дөрөвдүгээр сарын 16-нд Нэгдсэн улсын хамгийн алдартай Нью Йорк хотод төрсөн. 1969 оны драфтын эхний сонголтоор “Милуоки Бакс”-т ирж байлаа. Түүнээс хойш 1969-1975 оны хооронд “Милуоки Бакс”, 1975-1989 оны хооронд “Лос Анжелес Лэйкерс” багуудад тоглохдоо зургаан удаа аварга, хоёр удаа финалын үнэ цэнэтэй тоглогч, зургаан удаа улирлын үнэ цэнэтэй тоглогч, 19 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, NBA-д авсан оноо, самбараас бөмбөг авалт, блок-шоттоор бүх цаг үеийн рекордыг эзэмшдэг.

Түүний “33” дугаарыг нь “Милуоки Бакс”, “Лос Анжелес Лэйкерс” багууд “үүрд мөнхөлсөн” юм. К.А.Жаббар 20 NBA-д хүчин зүтгэхдээ 1560 тоглолтонд оролцож, 38387 оноо, 17440 самбараас бөмбөг авалт, 3189 удаа блок-шотт (хаалт) гүйцэтгэсэн билээ.

К.А.Жаббар 1969-1989 оны хооронд 20 жил тоглохдоо 38387 оноо авсан нь өдгөө хэн ч эвдээгүй байна. Үүний зэрэгцээ энэ мөнхийн амжилт хэзээ эвдэгдэх нь тодорхой байна.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучид

Тамирчны нэр

Тоглосон

багууд

Нийт

оноо

Дундаж оноо

Тоглосон

тоглолт

К.А.Жаббар

“Милуоки Бакс”,

“Лос Анжелес Лэйкерс”

38387

24.6

1560

К.Мэлоун

“Юта Жаз”,

“Лос Анжелес Лэйкерс”

36.928

25.0

1476

К.Брайант

“Лос Анжелес Лэйкерс”

32.482

25.4

1280

М.Жордан

“Чикаго Буллз”,

“Вашингтон Визардс”

32292

30.1

1072

Ш.О’Нил

“Лос Анжелес Лэйкерс”,

“Майами Хит”

28596

23.7

1045

Д.Новицки

“Даллас Маверикс”

28119

22.2

1265

М.Мэлоун

“Филадельфи 76”,

“Атланта Хаукс”

27409

20.6

1329

Э.Хэйс

“Хьюстон Рокетс”,

“Вашингтон Баллетс”

27313

21.0

1303

Х.Олажувон

“Хьюстон Рокетс”,

“Торонто Рэпторс”

26946

21.8

1238

О.Робертсон

“Цинццинанти Роялс”,

“Милуоки Бакс”

26710

25.7

1040

Д.Уилкинс

“Атланта Хаукс”,

“Сан Антонио Сперс”

26668

24.8

1074

Ж.Хавличик

“Бостон Селтикс”

26395

20.8

1270

Т.Данкан

“Сан Антонио Сперс”

25974

19.5

1331

К.Гарнетт

“Тимбер Уолвес”,

“Бостон Селтикс”

25949

18.2

1424

П.Пирс

“Бостон Селтикс”,

“Бруклин Нэтс”

25899

20.8

1250

А.Энглиш

“Милуоки Бакс”,

“Денвер Нагеттс”

25613

21.5

1193

Р.Миллер

“Индиана Пэйзерс”

25279

18.2

1389

Ж.Уэст

“Лос Анжелес Лэйкерс”

25192

27.0

932

Л.Жеймс

“Клевлэнд Кавалейрс”,

“Майами Хит”

24913

27.4

911

П.Эвинг

“Нью Йорк Никс”,

“Сиэтл Супер Соникс”

24815

21.0

1183

Р.Аллен

“Милуоки Бакс”,

“Бостон Селтикс”

“Майами Хит”

24505

18.9

1300

А.Айверсон

“Филадельфи 76”,

“Денвер Нагеттс”

24368

26.7

914

Ч.Баркли

“Финикс Санс”,

“Хьюстон Рокетс”

23757

22.1

1073

В.Картер

“Торонто Рэпторс”,

“Нью Жерси Нэтс”

23574

19.5

1214

Р.Париш

“Голден Стэйт Уорерз”,

“Бостон Селтикс”

23334

14.5

1611

А.Дантлей

“Юта Жаз”,

“Детройт Пистонс”

23177

24.3

955

Э.Блэйр

“Лос Анжелес Лэйкерс”

23149

27.4

846

К.Дрекслер

“Портлэнд Блэзерс”,

“Хьюстон Рокетс”

22195

20.4

1086

Г.Пэйтон

“Сиэтл Супер Соникс”,

“Майами Хит”

21813

16.3

1335

Л.Бёрд

“Бостон Селтикс”

21791

24.3

897

Х.Грин

“Филадельфи 76”

21586

19.2

1122

У.Беллами

“Балтимор Баллетс”,

“Нью Йорк Никс”

20941

20.1

1043

К.Энтони

“Денвер Нагеттс”,

“Нью Йорк Никс”

20924

25.2

830

Б.Петтит

“Сент Луйс Хаукс”

20880

26.4

792

Д.Робинсон

“Сан Антонио Сперс”

20790

21.1

987

Ж.Гервин

“Сан Антонио Сперс”

20708

26.2

791

М.Ричмонд

“Голден Стэйт Уорерз”,

“Сакраменто Кингз”

20497

21.0

976

Т.Чамберс

“Сиэтл Супер Соникс”,

“Финикс Санс”

20049

18.1

1107

А.Жеймсон

“Голден Стэйт Уорерз”,

“Вашингтон Визардс”

20042

18.5

1083

Ж.Стоктон

“Юта Жаз”

19711

13.1

1504

Б.Кинг

“Нью Йорк Никс”,

“Вашингтон Визардс”

19655

22.5

874

К.Робинсон

“Портлэнд Блэзерс”,

“Финикс Санс”

19591

14.2

1380

У.Дэвис

“Финикс Санс”,

“Денвер Нагеттс”

19521

18.9

1033

Т.Чуммингс

“Милуоки Бакс”,

“Сан Антонио Сперс”

19460

16.4

1183

Б.Ланиер

“Детройт Пистонс”,

“Милуоки Бакс”

19248

20.1

959

Э.Жонсон

“Сакраменто Кингз”,

“Финикс Санс”

19202

16.0

1199

Г.Гуудрич

“Лос Анжелес Лэйкерс”,

“Финикс Санс”

19181

18.6

1031

Р.Туейс

“Чикаго Буллз”,

 “Сакраменто Кингз”

19015

18.5

1026

Д.Эллис

“Сиэтл Супер Соникс”,

“Денвер Нагеттс”

19004

15.7

1209

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.