“Эвертон” хэрэгтэй гурван оноо авлаа

Twitter Print
2015 оны 09-р сар 29-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Английн Премьер лигийн долоодугаар тойргийн сүүлийн тоглолт урд шөнө боллоо. Энэ удаа “Вест Бромвич Альчион” талбай дээрээ “Эвертон”-г хүлээж авсан ч 3:2-оор хожигдлоо. Зочин багаас Р.Лукаку 55, 84 дэхь минутанд дубль хийсэн бол Зааны Ясан Эргийн Аруна Коне 75 дахь минутанд хожлыг гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан.

Ингэснээр “Эвертон” 12 оноотой тавдугаар байраа хадгалж үлдсэн юм. Энэ тойргийн бусад тоглолтын хувьд “Кристал Палас”-“Уатфорд” 1:0, “Саутхэмптон”-“Суонси Сити” 3:1, “Манчестер Юнайтед”-“Сандерлэнд 3:0, “Сток Сити”-“Баурнемоунт” 2:1, “Ливерпуль”-“Астон Вилла” 2:1, “Арсенал”-“Листер Сити” 5:2, “Тоттенхэм Хотспур”-“Манчестер Сити”-г 4:1-ээр хожиж, “Ньюкасл Юнайтед”-“Челси” 2:2, “Вест Хэм Юнайтед”-“Норвич Сити” 2:2-оор тэнцсэн аж.

Улирлын эхэнд хүснэгтийг нэг ч хожигдолгүй тэргүүлж явсан “Манчестер Сити” сүүлийн хоёр тойрогт хожигдлоо. Үүнийг нь мөнхийн өрсөлдөгч “Манчестер Юнайтед” чадварлаг ашиглан 16 оноотой лигийг тэргүүлэх болов. Харин өнгөрсөн улирлын аварга “Челси”-гийн тоглолт нэг л болж өгөхгүй байгаа нь харагдаж байна. Аваргууд долоон тоглолтоос 8 оноо авч, 14-р байранд бичигдэж байна.

Премьер лигийн энэ улирлын хүснэгт

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.