Регбигийн дэлхийн аварга үргэлжилж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 29-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Англи улсад есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 31-ны хооронд регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаа “А” хэсэгт Уэльс, Англи, Австрали, Фижи, Уругвай, “В” хэсэгт ӨАБНУ, Шотланд, Самоа, Япон, АНУ, “С” хэсэгт Шинэ Зеланд, Аргентин, Гүрж, Тонга, Намибий, “D” хэсэгт Франц, Ирланд, Итали, Румын, Канадын шигшээ багтсан.

Хэсгийн хоёр дахь тоглолтууд энэ сарын 23-наас 28-ны өдрүүдэд болоход Уэльс-Англи 28:25, Австрали-Уругвай 65:3, ӨАБНУ-Самоа 46:6, Шотланд-АНУ 39:16, Шинэ Зеланд-Намибий 58:14, Аргентин-Гүрж 54:9, Итали-Канад 23:18, Ирланд-Румын 44:10-аар тус хожлоо.

Өнөө шөнө Тонга-Намибийн шигшээ тоглоно. Одоогийн байдлаар “А” хэсгийг Австрали, “В” хэсгийг Шотланд, “С” хэсгийг Шинэ Зеланд, “D” хэсгийг Ирландын шигшээ баг тэргүүлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.