Цагариган дээрээс довтлогч Ж.Ричардсон их спортоо орхилоо

Twitter Print
2015 оны 09-р сар 29-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн шилдэг цагаргин дээрээс довтлогч Ж.Ричардсон их спортоо орхиж байна. Тэрээр гэмтлийн улмаас ирэх улиралд тоглох боломжгүй болжээ. Иймд зодог тайлах шийдвэрээ хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.

Тэрээр 1981 оны нэгдүгээр сарын 20-нд Мичиган мужийн Сагинав хотод төрсөн. 2001 оны драфтын эхний бүсийн тав дахь сонголтоор “Голден Стэйт Уорерз” багт ирж байлаа. Түүнээс хойш “Шарлотте Хорнетс”, “Финикс Санс”, “Орлэндо Мэжик”, “Филадельфи 76” багуудад тоглосон аж.

14 жил мэргэжлийн лигт хүчин зүтгэхдээ нэг тоглолтонд дунджаар 17.1 оноо, 5.0 самбар, 1.2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн. Мөн улирлын дундуур явагддаг “Бүх оддын тоглолт”-ын цагаргин дээрээс довтлох буюу slam dunk-ийн тэмцээнд 2002, 2003 онд түрүүлж байлаа.

Өнгөрсөн улиралд “Голден Стэйт Уорерз” баг аварга болсон. Энэхүү аварга болох бүрэлдэхүүний эхлэлийг Ж.Ричардсон, Х.Барнес, Б.Дэвис зэрэг тоглогчид тавьж байсан гэхэд болно. Тэдний босгосон багийн үргэлжлэл болж С.Карри, К.Томпсон, А.Игуадола, А.Богут, Д.Ли, Ш.Ливингстон, М.Эзили, Л.Барбоза нар гайхалтай ялалтыг байгуулсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.