“Анжи” уруудаж, “ЦСКА Москва” тэргүүлж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 29-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын хөлбөмбөгийн дээд лигийн аравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт “Урал”-“Рубин Казань” 2:1, “Ростов”-“Кубан Краснодар” 2:1, “Амкар”-“Мородовиа” 2:1-ээр хожиж, “ЦСКА Москва”-“Локомотив Москва” 1:1, “Краснодар”-“Терек” 1:1, “Анжи”-“Уфа” 1:1, “Советов”-“Динамо Москва” 0:0, “Спартак Москва”-“Зенит Санкт Петрбург” 2:2-оор тэнцлээ.

Нэгэн үед шилдэг тоглогч, дасгалжуулагчийг багтаа аваад байсан “Анжи Махачкала” өнөө жил хамгийн тааруу амжилтыг үзүүлж байна. Тэд арван тоглолтоос ганцхан хожил авч, 6 оноотой хүснэгтийн сүүлийг мушгиж байгаа аж.

Одоогийн байдлаар “ЦСКА Москва” 26 оноотой тэргүүлж байгаа бол “Локомотив Москва” 21, “Зенит Санкт Петрбург” 18, “Ростов” 18, “Спартак Москва” 17, “Урал” 15, “Советов Самара” 14, “Динамо Москва” 14 оноотой удаалж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.