Өгзөгний чинь хэлбэр өөрийн тань тухай ихийг өгүүлдэг

Twitter Print
2018 оны 04-р сар 21-нд 17:39 цагт
Мэдээний зураг,

Эрт дээр үеэс эмэгтэй хүний гоо сайхны нэгэн чухал хэмжүүр өгзөг байсан гэвэл санал та нийлэх үү. Тэр дундаа Бразилчууд эмэгтэй хүний сайхан өгзөг үндэсний нэг бахархал хэмээн үздэг. Ийм ч учраас жил бүр эмэгтэй хүний сайхан өгзөг шалгаруулдаг уламжлал бий болсон ажээ

Өгзөг бол хүний биеийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд маш олон хүний анхаарлыг татаж байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд алим мэт өгзөгтэй болохыг ихээхэн хүсдэг. Тиймдээ ч өөрсдийн гоо сайхан болоод сайхан өгзөгтэй болохын тулд дасгал сургуулилт хийдэг болсон байна. 

Өгзөгний хэлбэр ямар байхаас хамааран таны талаар их зүйлийг мэдэж болох ажээ. Өгзөгний хэлбэр нь эрүүл мэнд болон даавартай шууд хамааралтай байдаг гэнэ. Ингээд хүний биеийн хамгийн чухал хэсгийн нэг болох өгзөгний талаар сонирхолтой баримт дурдъя.

Квадрат буюу дөрвөлжин хэлбэртэй өгзөг

Ийм хэлбэрийн өгзөгтэй бол та эрүүл мэндийн хувьд сайн бөгөөд таныг тэсвэр тэвчээртэйг илтгэж байна. Хэрэв танд ийм хэлбэр таалагдахгүй, дугуй, бөөрөнхий хэлбэртэй болгохыг хүсч байгаа бол хөл, хонго, гуяны дасгал хийж эхлэх хэрэгтэй. Хөлөө хойш нь өргөх энгийн дасгал маш үр дүнтэй байдаг. Мөн сунгалтын дасгал тус болно.

Бөөрөнхий хэлбэртэй өгзөг

Энэ хэлбэр нь хамгийн төгс хэлбэр бөгөөд таны даавар төгс, тэнцвэртэй байгааг илэрхийлдэг. Сонирхуулж хэлэхэд эрчүүдийн 95 хувь нь ийм өгзөгтэй эмэгтэйг таашаадаг ажээ. Мөн ийм төрлийн өгзөгтэй эмэгтэйчүүдээс ухаантай, эрүүл хүүхэд төрдөг ч гэж үздэг. Түүнчлэн ийм эмэгтэйчүүд хялбархан төрдөг учир эрчүүд үүнд гол анхаарлаа хандуулдаг гэнэ.

Та өгзгөө чангалахын тулд суулт болон “мост унах” дасгал хийж болно.

Зүрхэн хэлбэртэй өгзөг

Ийм хэлбэр нь эстроген дааврын дутагдлыг илэрхийлдэг. Энэхүү дааврын дутагдал нь танд анхнаасаа байсан байж болно, мөн нас ахихын хэрээр бий болдог.

Асуудлыг шийдэхийн тулд та зөв хооллох хэрэгтэй бөгөөд бүх төрлийн суултын дасгал болон хөл, гарын өргөлтүүдийг хийх ёстой.

Гурвалжин хэлбэртэй өгзөг

Гурвалжин хэлбэрийн өгзөг нь таныг мөн л эстроген дааврын дутагдалд орсныг өгүүлж байна. Үүний шалтгаан бол сэтгэлзүйн хувьд өөрчлөлттэй болох, нойргүйдэл, сарын тэмдэг тогтмол бус, бэлгийн дуршил буурах, ядрах зэрэг юм. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд та ногоо болон жимсийг түлхүү хэрэглэж, жирэмслэлтээс хамгаалах дааврын эмнээс татгалзах нь зүйтэй. Учир нь дааврын бэлдмэл хэрэглэснээр та үргүйдэх эрсдэлтэй.

Өгзөгний доод хэсгийн булчинг хөгжүүлэх дасгал хийх шаардлагатай ба гартаа гантель барин суух эсвэл сунгалтын дасгалыг хийж болох юм. Суух дасгал нь хоёр өвдөг хөлийн өлмийнөөс урагш гарахгүй байх шаардлагатай байдаг. Ингэж байж хүссэн үр дүндээ хүрнэ.

Эх сурвалж: www.interesbook.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.