Дэлхий дээр 2050 он гэхэд 135 сая сэтгэцийн өвчтэй хүн амьдарна

2017 оны 01-р сар 31-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Олон улсын Альцгеймерийн өвчин судлалын төвийн судлаачид жил бүр сэтгэцийн өвчтэй хүмүүсийн судалгааг гаргадаг. Өнгөрсөн 2015 онд сэтгэцийн өвчтэй 35 сая хүн байсан аж. Харин энэ тоо 2016 оны наймдугаар сарын байдлаар 47 саяд хүрсэн байна. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд 135 сая хүн сэтгэцийн өвчтэй болох магадлалтай гэнэ.

Ийм төрийн өвчтэй хүмүүсийн бараг 58 хувь нь хөгжиж буй улсуудад байна. Харин сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлэхгүй байх дорвитой арга хэмжээ авахгүй бол 20 жил тутамд тэдний тоо хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй байна гэж судлаачид анхааруулжээ.

Дэлхий дээр 100 саяас дээш хүн амтай 12 улсын тав нь буюу Индонези, Пакистан, Нигери, Бангладеш, Филиппин зэрэг оронд сэтгэцийн өвчтэй хүмүүс нэмэгдэж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.