Хуурай ханиалгыг нам дарах бэлдмэл

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Удахгүй ээж болох гэж байгаа ээжүүд, бага насны хүүхдүүд гээд хуурай ханиалгаад байгаа бүхий л насныхан үүнийг хийгээд уугаад үзээрэй.

Орц:

- Жижиг ягаан сонгино 4-5ш /ягаан сонгино ааг ихтэй байдаг. Өөр сонгино байж болно/

- Сармис 4-5 хумс /жижиг, том/

- Зөгийн бал 100гр

Хийх заавар:

-Сонгино сармисаа арилгаж угаагаад, жижиглэн хэрчинэ.

-Хэрчсэн сонгино сармисаа тагтай жижиг саванд хольж хийгээд дээрээс нь зөгийн балаа хийгээд хонуулна. Дарах хугацаа 8-12цаг байхад л хангалттай.

-Дараа нь сонгино сармисаа шүүж хаяад зөгийн балан хандаа ялгаж авна.

-Шүүж авсан хандаа тасалгааны хэмд хадгалаарай.

Хэрэглэх заавар:

- Хүүхдэд өдөрт 2-3удаа цайны халбагаар уулгана.

- Том хүн өдөрт 3-4 удаа том халбагаар ууна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.