К.Брайант гэмтэлтэй байгаа ч шилдэг гэдгээ баталлаа

2015 оны 09-р сар 28-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн талбайд эргэн ирэх нь зуун хувь тодорхой болоогүй байгаа алдарт тамирчин К.Брайант хамгийн их ашигтай ажиллажээ. Тэрээр сүүлийн арван жилд хамгийн их орлого олсон тамирчдын гуравт бичигдсэн. Энэ нь сагсан бөмбөгчдөөс хамгийн эхэнд орсон үзүүлэлт байв. Түүний өмнө гольфчин Т.Вудс, мэргэжлийн боксчин Ф.Мейведер нар оржээ.

К.Брайант сүүлийн арван жилд нийт 475 сая ам.долларын ашиг олсон. Мөн өнгөрсөн улиралд 23.5 сая ам.долларын цалин авч, таван улирал дараалан хамгийн өндөр цалинтай тоглогчоор нэрлэгдсэн. Одоогийн байдлаар “Nike”, “Lenovo” брэндтэй хамтран ажиллаж байна.

К.Брайант 18 жил мэргэжлийн лигт тоглохдоо 2000, 2001, 2002, 2009, 2010 оны улирлын аварга, 2009, 2010 оны улирлын финалын үнэ цэнэтэй тоглогч, 17 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, дөрвөн удаа үнэ цэнэтэй тоглогч, 2006, 2007 онд хоёр удаа улирлын онооны лидер тоглогч болсон.

Гэхдээ 2014-2015 оны улиралд гэмтлийн улмаас цөөхөн тоглолтонд оролцсон ч шилдэг тамирчин гэдгээ батлан хамгийн их орлого олжээ. Кобигийн дараа “Клевлэнд Кавалейрс”-ийн Л.Жеймс бичигджээ. Тэрээр сүүлийн арван жилд 472 сая ам.долларын ашигтай ажилласан гэнэ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.