Дархлаа сайжруулах амин дэмийн бөмбөлөг бэлтгэх жор

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Хүн бүхэн эрүүл мэнддээ анхаарах цаг болжээ. Энэ цаг үед хамгийн чухал зүйл бол өөрийн дархлаагаа сайжруулах явдал.

Тэгвэл бид танд маш амттай бөгөөд энгийн, дархлаагаа сайжруулах жорыг хүргэж байна.

Орц: 500 гр үзэм, 500 гр хатаасан чангаанз, 500 гр инжир жимс, 500 гр ясгүй хар чавга, 500 гр зөгийн бал, 2 аяга хушга, 1 ширхэг хальстай нимбэг

Бэлтгэх арга:

1. Бүх орцуудыг нийлүүлж махны машин эсвэл цахилгаан бутлагчаар жижиглэн зөгийн балтайгаа холино.

2. Бүгдийг нь сайтар холиод шилэнд хийнэ.

3. Бэлтгэсэн дархлаа сайжруулах бэлдмэлээ өдөрт 3 удаа, хоол идэхээс 30 минутын өмнө цайны халбагаар хэрэглэнэ.

Мөн хэрэглэх явцдаа хөргөгчинд хадгалаарай. Энэхүү “аминдэмийн бөмбөлөг” нь биед хэрэгтэй шим тэжээлт бодис, бичил элементүүдээр баялаг төдийгүй таны дархлааг тэтгэх увидастай, насанд хүрэгчид болон хүүхдэд ч хэрэглэж болохоор бэлдмэл юм.

Хатаасан чангаанз болон ясгүй хар чавга

Инжир жимс

Зөгийн бал, лимон, хушга

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.188.107) 2017-08-19 10:32
      • 0
      • 0

      Баярлалаа, гоё орцтой бөмбөлөг байна. Амттай, бас амин дэмтэй.Золоодоо ажлын амжилт

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.83) 2017-03-16 19:34
      • 0
      • 0

      Маш их хэрэгтэй би 5 жил хэрэглэж бна ямар ч нэмэлт юм хэрэггуй

      Хариулах

    • vvnd vl itgegch'

      (75.172.112.107) 2015-10-16 00:31
      • 0
      • 0

      odoo ch hvnii biend bvh yum l sain bolson yumuu da ,nohoin baas mixserdeed holi ene ter geh ni holgvi bolj vnen yum bichdeg yum uu oorsdoo zohiogood bdag yum uu hen medlee, otgehiin argagvi

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.72) 2015-09-28 17:43
      • 0
      • 0

      Энэ хир их тустай арга бол. Мэддэг хүн байна уу.

      Хариулах