ОХУ сансарт шинэ станц байрлуулна

Twitter Print
2015 оны 09-р сар 28-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Сансар огторгуйд ОХУ, АНУ тэргүүлдэг. Тус хоёр улс өөрсдийн байр суурийг алдахгүйн тулд шинэ төслийг боловсруулж байна. ОХУ ойрын хугацаанд сансарт шинэ станц байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан.

Тус улсын “Коммерсант” сонин гарсан нэгэн мэдээллээр шинэ станцыг 2017-2019 оны хооронд олон төрлийн модулийг хооронд залгаж, угсрах аргаар байгуулахаар болжээ. Мөн шинэ станц руу “Союз-МС”, “Прогресс-МС” хөлгийн тусламжтайгаар зорчигч хэрэгцээт ачааг тээвэрлэх аж.

Шинэ станцийн тойрог зам дэлхийн умард хэсгийн дээгүүр өнгөрөх тул ОХУ-ын нутгийн 90 хувь, Арктикийн бүс нутгийг сансрын хөлгөөс ажиглах боломжтой болно.

Харин Олон улсын сансрын станц дээрээс ОХУ-ын нутгийн ердөө таван хувийг харах боломжтой гэнэ. Мөн ашиглалтын хугацааг 2024 он хүртэл сунгалгүйгээр уг төслөөс сул чөлөөтэй үлдэх хөрөнгийг сансар судлалын бусад төсөлд зарцуулж болзошгүй тухай мэдэгдсэн юм.

Харин үүний хариуд АНУ-ын зарим албан тушаалтан шаардлага гарвал ОУСС-ын үйл ажиллагаанд нэн чухал ОХУ-ын модулийг булаан авч болох тухай ярьсан аж. Үүний зэрэгцээ “Роскосмос”-ын удирдагч О.Останпенко ОУСС-ын ашиглалтын хугацааг 2024 он хүртэл сунгах эсэх шийдвэрээ энэ оны эцэс гэхэд гаргана гэдгийг “НАСА”-нийн тэргүүн С.Болденд мэдэгджээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.