Манчестер хотын багууд тэргүүлсэн хэвээр байна

Twitter Print
2015 оны 09-р сар 28-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн долоодугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Арсенал”-“Листер Сити” 5:2, “Тоттенхэм Хотспур”-“Манчестер Сити” 4:1, “Ливерпуль”-“Астон Вилла” 3:2, “Манчестер Юнайтед”-“Сандерлэнд” 3:0, “Саутхэмптон”-“Суонси Сити” 3:1, “Сток Сити”-“Баурнемоунт” 2:1, “Кристал Палас”-“Уатфорд” 1:0-ээр хожиж, “Ньюкасл”-“Челси” 2:2, “Вест Хэм Юнайтед”-“Норвич Сити” 2:2-оор тэнцсэн юм.

Улирлын эхэнд тав дараалан хожиж, хүснэгтийг тэргүүлж явсан “Ман.Сити” сүүлийн хоёр тулаанд ялагдлаа. Ялангуяа урд шөнө “Тоттенхэм”-ийн талбайд гурван гоолын зөрүүтэй хожигдсон нь хүнд цохилт болов. Талбайн эздээс Дайер, Алдервейрельд, Кейн, Ламела нар “Сити”-гийн хаалгыг мялаасан. Харин “Сити”-гийн Кевин де Брюне нэр төрийн нэг гоолыг хийсэн ч 15 оноотой болж, тэргүүлэгчийн байраа алдлаа.

Тэдний азгүйтлийг “Манчестер Юнайтед” чадварлаг ашиглан 16 оноотой болсон аж. Өнгөрсөн улирлын аварга “Челси” дахиад л оноо алдлаа. Тэд сүүлийн таван тоглолтын хоёрт нь хожиж, долоон авсан. Мөн хоёр удаа ялагдаж, хүснэгтийн 15-р байрнд хэвэндээ үлдлээ.

Премьер лигийн 2015-2016 оны улирлын хүснэгт

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.