НҮБ-ын Дээд хэмжээний үеэр В.Путин, Б.Обама нүүр тулж уулзана

Twitter Print
2015 оны 09-р сар 26-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн тэргүүлэх хоёр орны удирдагч ирэх долоо хоногийн эхээр уулзахаар болжээ. Тодруулбал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама нар энэ сарын 28-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 жилийн ойн чуулганд оролцож, үг хэлэх юм. Энэ үеэр их гүрний удирдагчид нүүр тулж уулзах аж. 

Хоёр улсад Украины хямралаас эхлээд хэлэлцэх асуудал шил дараалан хүлээж байгаа. Нэн тэргүүнд Сирийн хямрал, Исламын улсын эсрэг тэмцэл зэрэг асуудалд АНУ, ОХУ-ын хамтын ажиллагаа шаардлагатай байгааг олон шинжээчид онцолж байна.

Харин В.Путин Барак Обаматай хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бээжин хотод болсон АПЕК-ийн чуулганы үеэр уулзаж байсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.