Хөгшрөлтийг удаашруулах байгалийн боломж

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Таны эрүүл мэнд, насжилтанд нөлөөлж байдаг чөлөөт радикалууд болон антиоксидантын тухай мэдээллийг та бүхэнд хүргэхийг зорилоо.

Биеийн дотоод үйл явц болон гадаад орчны нөлөөгөөр хүний биед өдөр тутам чөлөөт радикалууд үүсч байдаг. Дотоод орчны гаралтай радикал нь амьсгалах, бодисын солилцоо, янз бүрийн үрэвслийн үед үүсдэг бол гадаад орчны радикал нь агаарын бохирдол, химийн бодист өртөх, хэт ягаан туяа, нарны гэрэл, согтууруулах ундаа, тамхидалт, дам тамхидалт, богино долгионы зууханд хийсэн хоол, хэт их дулааны боловсруулалтанд орсон хүнс, олон дахин халаасан тос, архи зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдээс шалтгаалж үүснэ.

Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр организмын эс, эд дэх физиологийн исэлдэх процессын дүнд үүссэн чөлөөт радикалууд (хүчилтөрөгчит, азотот радикалууд) нь липид, уураг, фермент, нуклейн хүчлийн бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулснаар буюу ДНХ-ийн харилцан үйлчлэлцлийн дүнд үүссэн мутаци нь эсийн амьдралд сөргөөр нөлөөлж, үрэвсэл, судасны хатуурал, чихрийн шижин, зүрх судасны эмгэг, Алцгеймер, хорт хавдарын өвчлөлийг үүсгэдэг. 

Мөн хөгшрөлтийн процессыг хурдасгаж насжилтанд нөлөөлдөг. Чөлөөт радикалуудын улмаас үүсч буй өвчин, эмгэгээс сэргийлэх гол аргын нэг нь антиоксидант идэвхтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүй юм.

Антиоксидант идэвхит чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь олон төрлийн өвчин эмгэг ялангуяа хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг судалгаа, шинжилгээгээр баталсан байдаг.

ХАВДАР гэдэг нь хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж, олширсноор хавдар үүснэ. Хавдрын үед эс ямар ч хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүснэ. Эдгээр гаж эсүүд нь хэвийн эсийн өсөлт хөгжилтөд шаардлагатай цусан хангамж, тэжээлийн бодисыг булаалдан тэжээгдэж байдаг тул хүн жингээ хурдан алдаж эхэлнэ. 

Хавдрын эс биеийн бусад хэсгүүдээр тархан, хэвийн эсүүдийг гэмтээж, шинэ гаж эсийн ургалтыг бий болгодог. Энэ үйл явцыг хавдрын үсэрхийлэл (метастаз) гэнэ. Хавдрын эс нь цус ба лимф буюу тунгалагийн урсгалаар дамжин биеийн бусад хэсгүүдэд тархдаг. Хавдрын эс өсөж олшроход хүний дархлааны тогтолцоо гол үүрэг гүйцэтгэнэ. Дархлааны тогтолцоо хэвийн ажиллагаатай үед хавдрын эсийг илрүүлэн тусгаарлаж, устгаж байдаг. 

Дархлааны тогтолцоо ямар нэг шалтгааны улмаас гэмтсэн, тухайлбал дархлаа дутлын өвчнөөр өвдсөн, эрхтэн суулгасан, дархлаа дарангуйлах үйлчилгээтэй эм  ууж байгаа зэрэг тохиолдолд хавдарт өртөх эрсдэл нэмэгдэнэ.

Антиоксидантыг ферментийн болон ферментийн бус гэж 2 ангилдаг. Антиоксидант нь чөлөөлт радикалуудыг залгих болон чөлөөт радикалуудын улмаас үүсч байгаа гэмтлийг засах мөн түүнээс урьдчилан сэргийлэх үйлдэл үзүүлдэг.

Үүнд:

1.  Ферментийн антиоксидантууд

-  Куркумин

-  Коэнзим Ку 10

-  Ресвератрол

-  Супероксид дисмутаци

-  Ногоон цай

-  Лутейн

-  Сармис

2.  Ферментийн бус антиоксидантууд

-  Витамин С

-  Витамин Е

-  Ветта каротин

-  Витамин А гэх мэтээр ангилдаг.

Бэлтгэсэн: НЭМХ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Hannah

      (188.143.234.155) 2016-11-18 11:56
      • 0
      • 0

      Glückwunsch! Ich denke, daß viele Katholiken so empfinden wie ich: Es ist vielleicht manchmal mühsam, nicht immer einer Meinung zu sein (Vieles, was sie schreiben, läuft ja auch konservativen Katholiken ganz gut rein), aber andererseits bringen solche Gedhnkenaustauscae natürlich auch Frucht. Und wenn man sich grob an die Spielregeln hält und der Atz und der Respekt sich einigermaßen neutralisieren, dann ist für mich auch alles im grünen Bereich.

      Хариулах