Олимпийн шинэ цэнгэлдэх хүрээлэн асуудал үүсгэжээ

Twitter Print
2015 оны 09-р сар 25-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Зуны Олимпийн XXXII дахь наадам Японы Токио хотод 2020 онд болно. Харин зохион байгуулагчид асуудалд оржээ. Учир нь Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, техникийн сайд Х.Симомура шинэ цэнгэлдэх хүрээлэн барихдаа хэт их зардал гаргаж, эдийн засагтаа хүндрэл учруулусан байна. Иймд ноёр Х.Симомура албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөнөөө гадна хагас жилийн цалин, шагналтайгаа нийлээд 900 мянган иен (7.5 мянган ам.доллар) Засгийн газартаа буцааж өгөхөөр болжээ.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын зардал хоёр дахин нэмэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугих болсон. Иймд барилгын төсөл, төсвийг Олимпийн наадмыг зохион байгуулах хороо болон Засгийн газар наймдугаар сарын сүүлээр дахин хэлэлцэхээс аргагүйд хүрсэн гэнэ.  2012 онд барилгын зардалд 130 тэрбум иен (1.08 тэрбум доллар) гаргахаар төлөвлөж байв. Гэтэл энэ оны дундуур зардал 252 тэрбум иен (2.1 тэрбум орчим доллар) болж нэмэгджээ. Үүний дараа барилгын төсвийг дахин хэлэлцсэний эцэст 155 тэрбум иен /1.29 тэрбум доллар/ хүртэл бууруулж чадсан аж.

Японы нийслэл Токио хот өмнө нь 1964 онд Азийн орнуудаас анх удаа зуны Олимпийн наадмыг зохион байгуулж байсан. Мөн 1972 онд Саппоро хот, 1998 онд Нагано хот өвлийн Олимпийн наадмыг хүлээн авсан түүхтэй.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • sasaa

      (202.72.245.46) 2015-09-26 20:33
      • 1
      • 0

      dsaa fhjj kk

      Хариулах

    • Зочин

      (202.179.29.236) 2015-09-26 11:54
      • 0
      • 1

      Ноён Х.Симомура монголын бүтээн байгуулалтын туршлагыг сайн судалжээ.

      Хариулах