Засварын санхүүжилтийг нэн тэргүүнд шийдвэрлэхийг даалгалаа

Twitter Print
2015 оны 09-р сар 25-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, хөдөө аж ахуйн салбар болон төв суурин газрын  өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Хуралд яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, биелэлтийг зохион байгуулах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

Холбогдох хүмүүсийн мэдээллийг сонссоны дараагаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагуудад тодорхой ажил, асуудал хариуцсан албан хаагчид барилгын обьект, малчны хот зэрэг газар дээр нь очиж ажиллан, тулгамдсан асуудлуудыг шуурхай зохицуулан шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын санхүүжилтийг нэн тэргүүнд цаг алдалгүй шийдвэрлэж байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгоод ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүйгээс цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн бэлтгэл ажилд хүндрэл учруулсан тохиолдолд холбогдох албан хаагчдад хариуцлага тооцно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга анхаарууллаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.