
1. Атаархуу хүмүүс чамайг олны нүдэн дээр шүүмжилнэ
Чамд сайн санаж явдаг хүн бол чамайг ганцаараа байхад чинь шүүмжилдэг. Харин атаархагчид олны дунд чамайг шүүмжилдэг. Тэдний шүүмжлэл нь цаанаа л нэг сөрөг энергитэй байгааг анзаарч байна уу? Тийм хүмүүсээс болгоомжил!
2. Чамайг араар чинь муулах
Чиний талаар хов жив ярих нь атаархуу хүний хамгийн том шинж тэмдэг. Чамд атаархагчид нүүрэн дээр чинь худлаа инээж ханиагаад л харин далдуур чамайг муулж явдаг. Хэн чамайг араар чинь муулсан байна тэр хүмүүсээс хол бай.
3. Чамайг доош хийх
Хүний алдаа дутагдлыг шударгаар нүүрэн дээр нь хэлж байна гэдэг сайн нөхрийн шинж чанар. Тэд чамайг битгий алдаа хийгээсэй, сайжраасай гэсэндээ л зөвлөж буй хэрэг. Харин ямар ч санаа оноо хэлэлгүйгээр шууд л доромжилж доош нь хийнэ гэдэг өөрийгөө чамаас илүү дөвийлгөж дээр гарах гэсэн атаархуу хүний үйлдэл. Ийм хүмүүсээс зайгаа барь.
4. Амжилтыг чинь хуваалцахаас татгалзах
Энэ бол атаархуу хүний хамгийн том шинж чанаруудын нэг. Амжилтад хүрэхэд чинь, амьдралд чинь баяр тохиолдоход баяр хүргэж чадахгүй байна гэдэг тэр хүн дотроо чамд атаархаад хорсож үхэх гэж байгаагийн шинж. Иймэрхүү хүмүүст хариу барих хамгийн сайн арга бол улам их амжилттай явах, улам чанга инээх юм шүү, тэд үүнийг тэвчиж чаддаггүй. Найзаа танимаар байгаа бол амжилтаасаа хуваалцаад түүнийг хэрхэн хүлээж авахыг нь ажигла!
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(27.123.212.142) 2018-05-12 23:04Шальдир бульдир юм бичээд яах нь бэ? Дүн нуруу гэж бий дээ уул нь.
Хариулах
Зочин
(112.72.14.116) 2018-05-12 22:49Элдэв зүйл бодолгүй явбал барав. Найзаа найзаа гээл нялганадаг хүмүүс онцгүй байдаг. Хэнд ч тал алдахгүй наль наль гэсэн хүмүүс бас эвгүй шүү.
Хариулах
сайнаа
(202.126.91.106) 2017-05-13 14:10аавдаа ажлаа урагштай байгааг хэлэхээр за тэгээд сагсалзаад яваарай чи гээд л загнадаг юм би ч аавыгаа өөртөө дүгнэлт хий гэж байна гэж бодож сэтгэлийн хөөрлөө хянаж эхэлдэг .Атаархалын тухайд сэтгэлзүйн шинжлэх ухаан хөгжсөн энэ үед ийм судалгаагүй мэдлэгт ач холбогдолгүй материал нийтлэхээ л больчих тэгвэл чи амжилтанд хүрнэ ккк
Хариулах
Badam
(112.72.11.120) 2016-11-28 13:09Unen ch naiz gj u bsin naizgui yvbal.amjiltand hurne!
Хариулах
Зочин
(202.70.46.215) 2016-08-10 13:45Атаархуу хүмүүс андашгүй л дээ хэхэ инээд хүрээд байдаг юм хүмүүс тийм хогийн зан гаргах ямар хэрэг байна.
Хариулах
Зочин
(202.70.46.215) 2016-08-10 13:45Атаархуу хүмүүс андашгүй л дээ хэхэ инээд хүрээд байдаг юм хүмүүс тийм хогийн зан гаргах ямар хэрэг байна.
Хариулах
Shoogii
(112.72.11.67) 2016-05-15 17:50Гэхдээ үнэхээр баяр хүргэж байна уу, тэгж дүр эсгэж байна уу гэдэг нь тэр хүний нүднээс андашгүй байдаг. Хэлэнгүүтээ нүдрүү нь хараарай.
Хариулах
Мандах
(139.5.218.12) 2016-05-15 15:56Гэхдэ худлаа инээж баяр хүргэж дотроо атаархаж явдаг баяж болно шүүдэ тгэд тэр хүн хамгин тодни хүн болж чи түүнд итгэж явдаг болсни дараа асар их атаархалаа гаргаад яваад өгч болно шүүдэ
Хариулах
хос эрдэнэ
(202.179.7.38) 2016-01-25 13:22нээрээ тийм байж магадгүй
Хариулах