Тулай өвчин дөч гарсан эрчүүдэд ихэвчлэн тусдаг

2017 оны 09-р сар 13-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Тулай өвчин нь голдуу дөч гарсан эрэгтэй хүнд тусдаг. Сүүлийн үед хоолны зуршил европжсоноор өвчлөгсдийн нас урьд өмнөхийг бодвол залуужиж хорь гучин насныханд ч илрэх болжээ. Тулай өвчнөөр өвчилсөн хүн үе мөчний үрэвслээр өвдөхөөс гадна бөөр юм уу тархи, зүрх судасны согог тусах тохиолдол их байдаг тул биеэ бүхэлд нь арчилж тордож байх нь чухал аж. Тулай хурц өвдөлтийн үед бусад үе мөчний үрэвслээс хүчтэй өвддөг.

Мөн түүнчлэн нэг шөнийн дотор хавдаж хүндрэх нь ч байдаг гэнэ. Ойролцоогоор ерэн хувь нь нэг үенд байнга дахьдаг бөгөөд хөлний хурууны эхний үед тусах тохиолдол элбэг байдаг. Тохой, өвдөг, гарын хурууны үенд ховор тохиолдоно. Архаг тулай өвчний үед сул өвдөлт үлддэг. Тулай өвчинтэй нягт холбоотой өвчин бол хэт таргалалт, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх, өндөр даралт, судасны хатуурал, чихрийн шижин зэрэг бөгөөд эдгээр өвчний үед цусан дахь шээсний хүчлийн хэмжээ өндөр гардаг.

Тулай өвчнөөс үүдэлтэй үе мөчний үрэвсэл нь уурган дахь пурины солилцоо муудсанаас болж түүний ялгарал болох шээсний хүчил үе мөчинд талст бий болгосноор үрэвсэл үүсгэдэг өвчин юм. Ихэвчлэн үүрээр үе мөч өвдөж сэрдэг бөгөөд үе мөч улайн хавдаж хүчтэй өвддөг.

Ийм өвчтэй хүн амьтны дотор эрхтэн, чөмөг, тархи, загас, сам хорхой, шош зэрэг пурин элбэг агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн идэхийг чанд хориглох хэрэгтэй. Тос, чихэр, давс багатай зүйлс идэхийг эрхэмлэж, зохих хэмжээний уураг элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Буцалсан ус ахиухан уух сайн ч бөөрний чадавхи муудсан хүн болгоомжтой хандах хэрэгтэй гэнэ. Хамгийн гол дэглэм нь архи уухыг цээрлэх.

Ялангуяа шар айраг, айраг, кофе, цай зэргийг бага хэрэглэж, халуун ногоо зэрэг өдөөлт ихтэй хүнсний зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ойр ойрхон шинжилгээ өгч, биеийн жингээ тогтоон барьж, тураах дасгал, биеийн тамирын дасгал бэлтгэл хийн, биеийнхээ дархлааг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Их эмч Б.Дагвацэрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ganza

      (112.72.13.188) 2015-09-25 22:49
      • 0
      • 2

      Сүүнүй, сахаргүй кофе нэлээн уудашт тооцогддог. Энэ өвчний тухай хаана өчиж хэнд хандах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна.

      Хариулах

    • Зочин

      (202.131.245.18) 2016-04-04 11:43
      • 0
      • 0

      gan-erdene galragch geed FB r orood ireerei . manai aaw uwdsun emchluulj bgaa sanal soliltsii

      Хариулах

    • Зочин

      (103.9.88.210) 2015-09-25 14:23
      • 0
      • 0

      кофе их уудаг шүү дэ, болохгүй юу

      Хариулах