Тэрүнофүжи Ган-Эрдэнэ өвдөг шороодож, башё сонирхолтой үргэлжилж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 24-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны есдүгээр сарын тэмцээн үргэлжилж байна. Аки башёгийн арванхоёр дахь өдрийн барилдаан өнөөдөр болоход ёкозүна Какүрюү Ананд озэки Котошёогикүг, озэки Кисэносато сэкиваки Миёогирюүг, озэки Гоэйдо маэгаширагийн 4 дэх бөх Такарафүжиг, комүсүби Точиношин м-5 дахь бөх Тамаваши Мөнх-Оргилыг, комүсүби Окиноүми м-3 дахь бөх Саданоүмиг давсан юм.

Харин башёг нэг ч унаагүй ганцаараа тэргүүлж байсан залуу озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ сэкиваки Точиозанг барсангүй. Ингэснээр үлдсэн өдрүүдэд түрүү байрын төлөөх өрсөлдөөн сонирхолтой өрнөх нь тодорхой боллоо.

Одоогийн байдлаар озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 11 даваа, 1 унаатай тэмцээнийг тэргүүлж, ёкозүна Какүрюү Ананд, маэгашира Икио нар 10 даваа, 2 унаатай удаалж байна. Мөн озэки Кисэносато 9 даваатай түрүүлэх боломжоо хадгалсаар байгаа юм.

Манай бусад бөхчүүдээс өнөөдөр Таканоива Баасандорж Асасэкирюү Дашнямыг, Кёкүшюүхо Эрдэнэбаатар Амурыг, Кагамио Нанжид Саданофүжиг, Ичиножёо Ичинноров Токушёорюүг давсан бол Сэйро Өнөболд Дайешод, Токитэнкү Хүчитбаатар Котоюүкид өвдөг шороодлоо.

Аки башёгийн арванхоёр дахь өдрийн барилдааны дүйз

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.