Европт 120 мянган дүрвэгч суурьшина

Twitter Print
2015 оны 09-р сар 24-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Дотоодын дайн дажины хөлд нэрвэгдээд буй Сири улсын дүрвэгсэд өдгөө дэлхий дахины анхаарлын төвд байна. НҮБ-аас 2013 оны зургаадугаар сард дэлхий даяар нийт 45 сая хүн дайн, үймээн самуунтай байгаа орнуудаас орон гэрээ орхин дүрвэсэн гэж албан ёсоор зарлаж байсан. Харин түүнээс хойш энэ тоо хэдий хүртэл нэмэгдсэн болохыг судалгаагаар тогтоох боломжгүй болжээ. Учир нь маш олон иргэн дэлхийн өнцөг булан бүрт дүрвэн гарсан аж. Эдгээр дүрвэгсэдийн ихэнх нь Сири, Афганистан, Ирак, Сомали, Судан улсын иргэд.

Мөн Ойрхи Дорнодоос Европыг чиглэн ирэх дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгаа. Дээрх иргэдийг эх орондоо хүлээж авах боломжгүй гэдгээ Саудын Араб зэрэг орнууд илэрхийлсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртсэн.

АНУ-ын Засгийн газар 10 мянган дүрвэгчийг хүлээж авна гэдгээ мэдэгдээд байсан. Харин тус улсын засгийн газар дүрвэгсдийг хүлээж авахад бэлэн болсноо албан ёсоор мэдэгдсэн. Нэгдсэн улс 2017 он гэхэд 100 мянган цагаач иргэнийг хүлээн авна

Үүний зэрэгцээ Европын холбооны улсууд 120 мянган дүрвэгч хүлээж авах гэнэ. Хэдийгээр Итали, Грек, Финланд, Польш зэрэг улс үүнийг эсэргүүцэж байгаа ч ихэнх нь дэмжсэн учир дүрвэгсдийг албан ёсоор хүлээж авахаар болов.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.