К.Роналду итгэмээргүй шийдвэр гаргах болно

Twitter Print
2015 оны 09-р сар 24-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси, К.Роналдуг бүх дасгалжуулагч мөрөөддөг нь нууц биш. Тэр хоёрыг багтаа тоглуулж, нэг улиралд зургаан цом хүртэхийг бүгд л хүсдэг. Харин Эзэн хааны “Реал Мадрид” клуб 100 сая ам.доллараар авсан К.Роналдуг багаасаа явуулахад татгалзах юмгүй гэдгийг хэлсэн байна. Энэ нь шинэ дасгалжуулагч Р.Бенитес дэлхийн гурван удаагийн шилдэг хөлбөмбөгчинтэй тааруу харилцаатай байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.

К.Роналдуг 120-140 сая еврогоор авахад ч бэлэн клуб олон байна. Нэн тэргүүнд баян араб эзэнтэй Францын “ПСЖ”, Английн “Манчестер Сити”, “Манчестер Юнайтед”, “Челси”-г нэрлэж болно.

Эзэн хааны “Реал Мадрид” клубтэй байгуулсан гэрээ нь 2018 онд дуусах ч К.Роналду түүнээс өмнө явж магадгүй байна. Цагтаа дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч байсан К.Роналду 1985 оны хоёрдугаар сарын 5-нд төрсөн. Манай гарагийн хамгийн алдартай Английн “Манчестер Юнайтед”, Испанийн “Реал Мадрид” клубт тоглож байхдаа 2008, 2013, 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, 2008, 2014 оны “Аваргуудын лиг”-ийн аварга, Клубуудын дэлхийн аварга цол хүртсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.