“Боруссия Дортмунд” таван тойргийн дараа тэнцлээ

Twitter Print
2015 оны 09-р сар 24-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Германы Бундеслигийн зургаадугаар тойргийн тоглолтууд сонирхолтой боллоо. Өчигдөр “Бавари Мюнхен” талбай дээрээ “Вольфсбург”-ийг 5:1-ээр бут ниргэхэд Р.Левандовский таван гоолыг оруулсан. Польш хөлбөмбөгч есөн минутын дотор буюу хамгийн богино хугацаанд таван гоол оруулсан довтлогч болж, түүхэнд үлдлээ. Энэ тоглолтоос гурав хоногийн өмнө Португал хөлбөмбөгч К.Роналду Испанийн лигт эсрэг багийнхаа хаалганд таван гоолыг оруулаад байлаа.

Харин урд шөнө “Бавари Мюнхен”-ий мөнхийн өрсөлдөгч “Боруссия Дортмунд” өрсөлдгөч багтайгаа тэнцсэн юм. Улирлын эхний таван тойргийн дараах байдлаар “Бавари”, “Дортмунд” хоёул нэг ч ялагдаагүй, нэг ч тэнцээгүй байлаа. “Боруссия Дортмунд” улсынхаа лигт “Боруссия Мончебладхач”-ыг 4:0, “Инголштадт”-ыг 4:0, “Херта”-г 3:1, “Ханновер 96”-г 4:2, “Байер Ливеркузен”-г 3:0-ээр хожсон. Гэтэл урд шөнө “Хоффейнхэм”-тэй 1:1-ээр тэнцэж, нэг оноо авсан юм.

Бусад тоглолтын хувьд “Штуттгарт”-“Ханновер 96” 3:1, “Боруссия Мончебладхач”-“Аусбург” 4:2, “Шальке 04”-“Франкфурт” 2:0, “Байер Ливеркузен”-“Майнц” 1:0-ээр тус тус хожлоо.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.