М.Зоригт сайд өгсөн үүрэг даалгавраа шалгажээ

2015 оны 09-р сар 24-нд 08:32 цагт
Мэдээний зураг,

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн зорчигч 15 минутад багтаан ачаагаа авч, хилээр нэвтрэх ёстой гэсэн шаардлагыг Зам тээврийн сайд М.Зоригт ажлаа хүлээн авсныхаа дараахан холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ ажил бодит биелэлээ олсон эсэхийг өчигдөр очиж шалгажээ. Тэрээр “Эйр чайна”-гийн нислэгээр ирсэн зорчигчдыг бууж ирэх үеэс, хүлээн авагчийн танхимд гарч иртэл нь цагаа харж, даалгавар биелэсэн эсэхийг шалгав. Ингэхэд эхний зорчигч 9 минутад, сүүлийн зорчигч 14 минутад багтан гарч ирж, өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болсныг харлаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.