Грузин шөл - Харчо

Twitter Print
2017 оны 01-р сар 15-нд 17:22 цагт
Мэдээний зураг,

Украин хоолны газруудад манайхан Харчо гээд грузин үндэстний өтгөвтөр хонины мах, шар будаатай шөлийг амтархан иддэг. Гэтэл Харчо нь грузинээр үхрийн шөл гэсэн утгатай үг гэнэ. Грузин үндэстнүүд Харчо шөлөө үхрийн махаар голлон хийдэг. Гэхдээ мах болон будааг өөрсдийн дуртайгаараа орлуулаад хийсэн ч болдог гэнэХонины мах хөц будаатай Харчо, гахайны мах гурвалжин будаатай Харчо гээд л хэд хэдэн төрлийн харчо шөл байдгаас хамгийн сонгодог, жинхэнэ грузин маягийн харчог хэрхэн хийдгийг зааж өгье.

Үхрийн мах 500 гр, будаа 200 гр, сармис 3-4 хумс, сонгино 1-2 ш, хушга 100 гр, хмели-сунели - 2 жижиг халбага, Соус-ткемали, сацебели, аджикагийн аль нэг, эсвэл томатны паста, улаан лооль 4-5 ширхэг орно.

Улаан перец, давс, хуурай ногоо- укроп, базилик, кинза зэргийг хүссэн хэмжээгээрээ амт оруулж болно.

Махаа шоо дөрвөлжин хэрчиж 1-1.5 цаг чанана. 

Будаагаа угааж хийгээд зөөлөртөл нь дунд зэргийн  галаар чанана.

Будаа болох үед шөлөө авахаас 5-10 минутын өмнө хушгаа хийнэ. Блендэрт нунтаглана.

Нунтагласан хушган дээрээ маш бага хүйтэн ус хийж өтгөн зуурмаг шиг болгон сайн хутгаад шөлөндөө хийнэ. Ингэхгүй хуурай хушга шууд халуун шөл рүү хийвэл бөөгнөрнө .

Сонгиноо тусад нь хайруулын тавганд сайхан шаргалттал нь шараад шөлөндөө хийнэ.

Улаан лоолийг угаагаад хэрээс хэлбэртэй зүсэлт хийгээд буцлам халуун усанд 1-2 минут байлгахад хальс нь маш амархан хуурна.

Хальснаас нь салгаад мөн блендэрт хийнэ.

Шөлөндөө хийнэ.

Хуурай амтлагчуудаа хийнэ.

Сармисаа бяцалж хийнэ.

Соусаа хийгээд нэг буцалгаад шөл бэлэн. Аджика нь жирийн лоолийн нухашнаас хурц амттай хүүхдүүдэд тохиромжгүй тул оронд нь мөөгтэй Лечог сонгож болно. Аджикагаа өөрийн хүсч байгаа хэмжээгээр аягандаа хийж болно.

 

Ууттай зарагддаг Хмели-сунели Грузин, кавказ хоолнуудын гол амтлагчуудын нэг нь юм. Их гоё өвөрмөц амттай тул грузин хоолны гол онцлогыг гаргаж өгнө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.