Тараг, зөөхийтэй боорцог

Twitter Print
2018 оны 03-р сар 24-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Нэг их гоё хөвсгөр, зөөлөн, ялимгүй эсгэлэндүү амттай, зөөхийтэй ч юм шиг гоё гэрийн мушгиа боорцог идмээр санагдах үе зөндөө л тохиолддог. Өөрөө хийж чадахгүй тул хий дэмий л дэлгүүрийн боорцогнуудыг энэ ямар бол, тэр нь ямар бол гэж харж харж аваад гэртээ иртэл бас л биш байдаг. Тэгвэл хүн бүхний идэх дуртай тарагтай, зөөхийтэй боорцогыг маш амархан хийх зөвлөгөөг хүргэе. Үүнийг хийхэд танай гэрт байдаг, энгийн л зүйлүүд хэрэг болно.

Орц:

- 250 мл тараг
- Зөөхий 3 амны халбага
- Өндөг 1 ш
- Гурил 400-500гр
- Элсэн чихэр 60 гр (өөрсдийн амтаар нэмж болно)
- Ургамлын тос 2 амны халбага
- Давс, сода тус бүр тал цайны халбага 

Хийх заавар

Тараг дээрээ бүх орцоо хийж хутгаад дээр нь гурилаа бага багаар хийж гарт наалдахааргүй зуурмаг болгоно. (Шаардлагатай хэмжээгээр хуурай гурил нэмж өгнө)

Зуурмагаа сайтар нухаад 0,5мм орчим зузаан элдэж, 2 хуруу орчим өргөн 13-15 см орчим урттай зүсэж хуваана.Түүнийхээ голоор зүсэлт хийж өгнө.

Голд нь зүсэлт хийж гаргасан нүхээр нэг үзүүрийг дотогшоо, нөгөө талыг нь гадагш гаргаж ирэх маягаар эргүүлнэ.

Ингээд тосоо сайтар халаасны дараа галаа дундаж болгоод 2 талаар нь шаргалттал шарна. Бэлэн болсон боорцог дээрээ элсэн чихрийн нунтаг цацаж өгнө.

www.sweetkitchen.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.