“Милан” хоёр дараалан хожлоо

Twitter Print
2015 оны 09-р сар 23-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Италийн хөлбөмбөгийн холбооны “Сери А”-гийн энэ улирал үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болоход “Наполи”-“Лацио” 5:0, “Ювентус”-“Женоа” 2:0, “Милан”-“Палермо” 3:2, “Эмполи”-“Удинезе” 2:1, “Фиорентина”-“Карпи 1909” 1:0, “Турин”-“Сампдория” 2:0, “Бологна”-“Калкио” 1:0, “Интер Милан”-“Верона” 1:0, “Эмполи”-“Удинезе” 2:1-ээр хожиж, “Бергамо”-“Хеллас Верона” 1:1, “Рома”-“Сассуола” 2:2-оор эвийн гэрээ байгууллаа.

Харин урд шөнө тавдугаар тойргийн эхний тоглолт болоход “Милан”-“Удинезе”-г 3:2-оор хожсон. Европын хөлбөмбөгийн клубуудын түүхэнд “Милан” хамгийн өндөр амжилт гаргасан багийн нэг. Алдарт “Милан” 1992 оны улирлаас хойш “Аваргуудын лиг”-т 1994, 2003, 2007 онд түрүүлж, 1993, 1995, 2005 онд дэд байр эзэлсэн.

Мөн дотоодын лигтээ сүүлийн 24 улирлын долоод түрүүлсэн. Гэхдээ тус баг  2010-2011 оны улирлаас хойш амжилт нь уруудаж, эхний байрыг эзэлж чадаагүйгээс гадна “Аваргуудын лиг”-ийн сүүлийн хоёр улирлыг өнжөөд байна.

Харин энэ улирлыг боломжийн амжилтаар эхлүүллээ. Тэд таван тоглолт хийхдээ “Эмполи”-г 2:1, “Палермо”-г 3:2, “Удинезе”-г 3:2-оор хожиж, хүснэгтийн дөрөвт бичигдэж байна. “Милан” тэргүүлэгч багаас гурван оноогоор хоцорч яваа юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.