iPhone цэнэглэхэд 5 минут л хангалттай

Twitter Print
2018 оны 01-р сар 12-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Жирийн үед утсаа 5 минут цэнэглэхэд ердөө л 26 хувь цэнэглэгдэх юм. Харин дараах зааврын дагуу та ухаалаг утсаа хоёр дахин хурдтай цэнэглэх боломжтой.

1. Том адаптер хэрэглэ. Энгийн iPhone-ны адаптераас илүү хүчин чадалтай адаптер (iPad зэрэг) байгаа бол түүнийгээ хэрэглэнэ. Том адаптерууд утсыг 40%-иар илүү хурдан цэнэглэдэг.

2. “Airplane Mode” дээр тохируулна. Ингэснээр утасны сүлжээ үгүй болж дуудлага, мессеж, push notifications ирэхгүй, WiFi сүлжээ автоматаар хайхгүй, эрчимтэй цэнэг авахад нөлөөлдөг.

3. Гар утсандаа гэр хийсэн бол түүнийгээ салгаж тавина. Ухаалаг утасны баттерей халуун орчинд цэнэг сайн авдаггүй гэж үздэг. Тийм учраас утасны тань гэр халуун ялгаруулахаас сэргийлж эх биенээс нь түр салгавал зүйтэй.

4. iPhone-оор оролдохгүй байх. Утсыг хэрэглэх үед дэлгэц заавал асах тул утсыг цэнэглэж байх үед болж өгвөл ашиглахгүй, дэлгэцийг нь идэвхжүүлэхгүй байхыг хичээгээрэй. Мөн "Display Brightness"-ийг бүдэг рүү буулгасан байхад илүүдэхгүй.

За одоо та утсаа цэнэглээд үзэхэд хоёр дахин илүү хурдтай цэнэглэгдэнэ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.