Волейболын дэлхийн цом үргэлжилж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 22-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Воллейболын спортын эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн энэ сарын 8-наас 23-ны өдрүүдэд Япон улсад болж байна. Энэ удаа Канад, Итали, АНУ, Австрали, Япон, Египет, Аргентин, Иран, ОХУ, Венесуэль, Польш, Тунис зэрэг 12 улсын шигшээ оролцсон.

Тус тэмцээний гуравдугаар шатний тоглолтууд энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд Итали-ОХУ 3:0, Аргентин-Япон 3:0, Польш-АНУ 3:1, Итали-Аргентин 3:2, Польш-Япон 3:1, Египет-Тунис 3:2, Канад-Венесуэль 2:0, Австрали-Иран 3:0, Египет-Венесуэль 3:1, Канад-Ираныг шигшээг 3:0-ээр хожлоо.

Өнөөдөр АНУ-ОХУ, Итали-Польш, Австрали-Тунис, Египет-Ираны тоглолт болно. Дээрх тэмцээнд амжилттай оролцсон шигшээ багуудад Олимпийн эрх олгоно. Мөн энэ оны эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 6-ны өдрүүдэд болж, шигшээд үлдсэн Серб, БНХАУ-ын бүсгүйчүүд “Рио 2016”-гийн тийзээ захиалсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.