Б.Обамагийн нэр хүнд огцом өсчээ

Twitter Print
2015 оны 09-р сар 22-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Ирэх онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогийн байдлаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Х.Килинтон, тэрбумтан Д.Трамп зэрэг хүмүүс уг сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд одоогийн Ерөнхийлөгч Б.Обамагийн нэр хүнд 50 хувиар өссөн гэнэ. Энэхүү мэдээллийг дээд шүүхээс өгсөн аж.

АНУ-ын Ерөнхийлөгчдийн түүхэнд хоёр жилийн дотор нэр хүнд нь ийм өндөрт хүрсэн төрийн тэргүүн нь алдарт Харри Трюман байжээ. Түүнээс хойшхи анх удаагийн тохиолдол болж байна.

Б.Обамагийн хувьд дотоодын эдийн засгийг тогтмол өсгөж, галт зэвсгийн хяналтад тавих хуулийн төсөл боловсруулан, сенатуудтай тун ойр ажилладаг зэрэг магтаалуудыг олон нийтийн зүгээс авчээ. Мөн АНУ-ыг сүүлийн 50 жил удирдсан ерөнхийлөгчдөөс хамгийн олон цагийг албан ажилд зарцуулсан гэсэн тооцоо гарчээ.

“CNN” агентлаг АНУ-ын Төрийн департменттай хамтран “Америкчууд Обамад ямар үнэлгээ өгөх вэ” санал асуулга явуулахад нийт саналд оролцогчдын 50 хувиас илүү нь түүнд итгэж буйгаа илэрхийлжээ. Хамгийн сүүлийн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 53 хувь нь Б.Обамаг дэмжсэн байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.