Өндгөвчинд сайнаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд

2017 оны 04-р сар 02-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Өндгөвч бол эмэгтэйчүүдийн маш чухал эрхтнүүдийн нэг. Дотоод болон гадаад шүүрлийг зохицуулдаг энэхүү булчирхай нь өндгөн эсийг боловсруулж бэлгийн дааврыг ялгаруулдаг байна. Энэхүү даавар нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, залуу сайхан байдлыг хадгалахад чухал нөлөөтэй. 

Та эрүүл, зөв хооллосноор өндгөвчний үрэвсэл болон хавдраас сэргийлж чадна. Өндгөвчний үйл ажиллагааг хэвийн байлгахад бичил элементүүд, аминдэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай.

Өндгөвчинд хамгийн муугаар нөлөөлдөг, аюултай зүйл бол монодиет /хоол нь нэг эсвэл 2-хон орцтой байдаг/ буюу “өлсгөлөн байх” юм. Уураг, нүүрс-ус, өөх тосны тэнцвэрт харьцаа алдагдсанаас өндгөвч “өлсөж эхэлдэг”. Эмэгтэйчүүд хүнс тэжээлийн дутагдалд ороход жирэмслэх боломжгүй болдог. Уургийн дутагдлаас болж бэлгийн дааврын түвшин буурч эмэгтэй хүн “эрэгтэй хүн” болон хувирдаг. Хиймэл байдлаар турах, хоолны дуршил буурах зэрэг нь хүнс тэжээлийн дутагдал болон дааврын эмгэгээс үүдэлтэй юм. Дараах хүнс нь өндгөвчинд гойд сайнаар нөлөөлдөг ажээ. 

Аргенин агуулсан бүтээгдэхүүн

Энэхүү чухал аминхүчил нь сүүнд, овъёосонд, газрын самранд агуулагддаг. Та сүү, сүүн бүтээгдэхүүнээс бүү татгалзаарай. Тослоггүй сүү нь микроэлементүүдээр дутмаг байдаг учраас та тослог нь таарсан сүү уухад болно. Өглөө бүр ширхэглэг бус, бүхэл үрийн бүтээгдэхүүн болон овъёосыг хэрэглэж заншаарай. Өглөөний цайнаас үдийн цайны хооронд хэдхэн ширхэг ч болтугай газрын самрыг амны зугаа болгоорой.

Ер нь зөв хооллолт алдагдсанаас болж хүний биед сөргөөр нөлөөлдөг төдийгүй өндгөвчинд ч бас муу байдаг. Өндгөвчний үйл ажиллагаа муудсанаар бусад олон өвчний үндэс суурь болох бөгөөд үргүйдэлд хүргэдэг. Иймээс та хооллолтондоо анхаарал хандуулснаар нөхөн үржихүйн тал дээр ямар ч асуудалгүй байх болно.

А аминдэм агуулсан бүтээгдэхүүн

Эмэгтэйчүүдэд А аминдэм дутагдсанаас арьс салст ихээр хуурайших шинж тэмдэг илэрдэг. А аминдэм нь элэг, өндөгний шар, жигнэсэн хулуу, цөцгий болон цөцгийн тос, наранцэцэгийн тостой лууван зэрэгт боломжийн хэмжээнд агуулагддаг тул эдгээр хүнсийг түлхүү хэрэглэвэл зохино. Зарим ногоо болон жимсэнд каротин агуулагддаг бөгөөд каротин нь ургамлын тостой нэгдсэнээр А аминдэм болон хувирдаг байна. Амтат чинжүү, чангаанз, чацаргана зэрэгт каротин агуулагддаг.

В аминдэмээр баялаг бүтээгдэхүүн

Энэ бүлгийн аминдэм дутагдсанаар ихээр бухимдаж, цочромтгой болж, айдас түгшүүрт автаж, бэлгийн дур хүсэл буурдаг байна. Уг таагүй шинж тэмдгүүдээс ангижрахын тулд хар талх, улаан буудайн соёолж, хивэг, буурцаг, байцаа зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Мөн В аминдэм нь эхийн сүү, зөгийн баланд ихээр агуулагддаг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр эмэгтэй хүн жирэмслэхэд таатайгаар нөлөөлдөг төдийгүй буурсан бэлгийн дуршил тань сэргэж, сэтгэл санаа өөдрөг, тайван болох болно.

С аминдэм агуулсан бүтээгдэхүүн

С аминдэм дутагдсанаар таны дархлалын систем гэмтэж, улирлын чанартай ханиад шуухинаа хүрдэг. Мөн бие организм сульдах ядрах, толгой эргэх, бэлгийн дуршил буурах, бэлэг эрхтэн хуурайших зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Өндгөвчний хэвийн үйл ажиллагааг сэргээхэд сонгино, сармис, жүрж, гоо жүрж, үхрийн нүд, чацаргана зэрэг нь тус болно.

Е аминдэмээр баялаг хүнс

Е аминдэм дутагдсанаар эрт үрчлээтэх, арьс булчингийн уян хатан байдал алдагдах, мөн цаашлаад жирэмслэх чадваргүй болдог. Е витамины дутагдлыг улаанбуудайн соёолж, маалинганы үр, чидун жимсний тос, наранцэцгийн тос, эрдэнэшишийн тос, салат навчаар нөхөж болно.

Зэс болон төмрөөр баялаг бүтээгдэхүүн

Бие организмыг эрүүл байлгах, цус багадалтаас урьдчилан сэргийлэх, өндгөвчний үйл ажиллагааг сайжруулахад өөх багатай, улаан мах, анар жимс, үзэм, самар, улаанбуудай, шош тустай. Далайн бүтээгдэхүүн нь фосфор болон зэсийг агуулдаг тул өндгөвчинд зайлшгүй хэрэгцээтэй хүнснүүдийн нэг юм. Хясаа болон сам хорхой, дун, бүх төрлийн загаснууд нь бие организмын бодисын солилцоонд эерэгээр нөлөөлж, жирэмслэх үйл явцыг хурдасгадаг. Мөн таны бэлгийн дуршлыг сайжруулж, бэлгийн амьдралыг тань амттай болгох ажээ.

Эх сурвалж: www.7mednews.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tsetsegmaa

      (103.212.118.142) 2017-01-03 06:39
      • 0
      • 0

      Mash heregtei amidraliin bolon eruul mendiin zowlogoo bnaa mash ih taalagdlaa. Ajliin amjilt husie.Bayarlalaa

      Хариулах

    • Tsetsegmaa

      (103.212.118.142) 2017-01-03 05:38
      • 0
      • 0

      Mash heregtei amidraliin bolon eruul mendiin zowlogoo bnaa mash ih taalagdlaa. Ajliin amjilt husie.Bayarlalaa

      Хариулах

    • Susannah

      (188.143.232.32) 2016-12-21 13:22
      • 0
      • 0

      gokudera / Slt,ouais deux personnages bien simealier,frunchgnent pas mal capcom.surtout nemesis apres strange,il ressemble un peu à magneto c’est exact qund on regarde bien la video…Mais bon il a une palette de coups interessant..Tres bon capcom qui à l’air de retrouver un second souffle!

      Хариулах

    • nhnrn

      (202.126.89.175) 2016-11-09 22:13
      • 0
      • 0

      davhar medeelel ogson saihan zovolgoo bailaa bayrlalaa

      Хариулах

    • талархал

      (59.153.87.57) 2016-03-10 17:13
      • 0
      • 0

      энэ үнэхээр чухал мэдээ байна баярлалаа

      Хариулах