Ц.Баасандорж: Та нарын өмнөөс ичиж байна, прокурорууд аа

Twitter Print
2015 оны 09-р сар 21-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо шүүгдэгч Б.Мөнгөнтуяагийн өмгөөлөгч Ч.Шаравсамбуу санал шүүмжээ хэлж байна. Түүний шүүмжээс хүргэе.
 
Ч.Шаравнямбуу “Хог нүүрс өгсөнгүй гэж хүмүүсийг яллаж байгаа юм шиг харагдаж байна. Эхлээд гэрээний харилцаагаа тогтоох ёстой. Багануур ХК ажлын хэсэг гаргаснаа мэдээд, сэтгэл гаргасан бол энэ асуудлыг шийдэж болох байсан. Багануур ХК зөвхөн мөнгө авах гэж л ажиллаж байсан юм шиг харагдаад байна. Тэд өөрсдөө гэрээ хийж хүлээн зөвшөөрч нүүрсээ зарсан атлаа нүүрс худалдаж авсан хүмүүс нь буруутаж байгаа нь хуульд нийцэхгүй болохыг хэлмээр байна. Багануур ХК нүүрсэндээ эзэн болж гэрээгээ хийгээгүй байж өөрсдөө хариуцлагыг бусдаас  нэхээд байна. Эндээс гэм буруугийн санаа зорилго тодорхойлогдох ёстой. Гэтэл эзэнгүй эд зүйл байгаа юм шиг л юм яриад байх юм. Эдгээр залуусын сэтгэл гаргаж хийсэн ажлыг бид энэ хэдхэн ченжээр үгүйсгүүлж болохгүй. Нөхцөл байхад ийм байхад зөв буруугийн асуудал биш гэж яримааргүй байна. Ийм зүй бус хэргүүд явагдлаа шүү гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээчээ гэсэн саналыг оруулж байна. 263-р зүйл дээр гэмт хэргийн субъект биш, 166-р зүйл дээр нотлогдоогүй шүү. Тиймээс улсын яллагчийн уншсан яллах саналыг сонсоод ихэд харамсаж байна. Энэ зүйл ангиудыг хэрэгсэхгүй болгож цагаатгаад өгөөчээ. 
Л.Гансүх гэдэг хүнийг буруутгахын тулд ямар хамаагүй зүйлээр булуутгая гэсэн зүйл харагдаж байна. Ц.Баасандорж өмгөөлөгчийн хэлсэн та нар Л.Гансүхийг биш Монгол Улсын Засгийн газрыг шүүлээ гэдэг үг яг үнэн.

Энд “Нүүрс” хөтөлбөр хэрэгжээгүй гэж прокурорууд л хэлж байна. Нотлох баримт болгож хэрэглээд байгаа Ичинхорлоогийн дүгнэлтийн хамгийн эхэнд бичсэн байгаа. “Нүүрс хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлсэн байна” гэсэн байгаа. Тэгэхээр “Нүүрс” хөтөлбөр гэж гараагүй байхад гэж уншаад байгаа чинь “Цагааныг хар” гэж уншаад байгаатай адил зүйл. Прокурорын нүдэнд хар, цагааныг ялгадаггүй зүйл байж болно.

Л.Гансүх гэдэг хүн гэмт хэрэг үйлдээгүй. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл биш шүү. Ченжүүдээс асуусан гээд байгаа. Ченжүүдийн мэдүүлэгээс хямд нүүрс байсан гэсэн гэдгийг тогтоох гээд байгаа юм уу. Ямар ч байсан би Л.Гансүх гэдэг хүн гэмт хэрэг хийгээгүй. Тиймээс цагаатгаж өгөөч гэж хүсэж байна" гэв.

Харин Ц.Баасандорж өмгөөлөгч хэлэхдээ "Улсын ялллагч нарын буруутгаж байгаа үндэслэлүүд нь ченж нарын мэдүүлэгт тулгуурлаж байгаа нь үнэхээр харамсалтай. Ченж нарын мэдүүлсэн нүүрсний үнэ бол шигшиж ангилаагүй нүүрс. Багануурын нүүрсний үнэ зах зээлд үнэтэй худалдаалагдаж байсан бол энэ хөтөлбөр амжилттай хэрэгжихгүй байсан. Ч.Сайханбилэг, Оюун нарын мэдүүлсэн мэдүүлэгт хэрэг хийсэн нь тогтоогдлоо гэж улсын яллагч яллаж байгаа нь буруу. Эдгээр хүмүүс зөвхөн нүүрс нэртэй хөтөлбөр байгаагүйг л хэлсэн байсан. Нүүрс хөтөлбөр гэсэн бичиг цаасан дээр буулгаагүйгээс л энэ хүмүүс яллагдах гэж байна. Гэхдээ энэ шүүх хурал нээлттэй явагдаж байгаа нь бүхнийг ил болгож байна. Л.Гансүх гуай ч өөрөө энэ хэргийн талаар ард түмэн мэдэж авбал би ял авах нь хамаагүй хэмээн мэдэгдэж байсан.

Нойтон нүүрс гадаа гараад хатаж жин нь хөнгөрч байгаа. Тэрний хохирлыг энэ хүмүүс үүрч ял сонсох гэж байна. Багануурын нүүрснээс чулуу гарч жин нь хөнгөрч байна. Багануурын нүүрснээс хүмүүс хулгай хийж жин нь хөнгөрч байна. Тэр хохирлыг энэ хүмүүс төлөх ёстой юм уу. Нунтаг нүүрсийг охин компани нь зарсан. Багануурын захирал нь "Манайх хохироогүй" гэдгээ хэлээд байхад энэ хэргийг зохиомолоор гаргаж ирээд байгаа нь илт байна. Тэр “хохирол” гээд байгаа зүйлийг энэ хүмүүс төлөх ёстой юм уу. Та нар энэ асуудлаар л яллах гэж байна. Би та нарын өмнөөс ичиж байна, прокурорууд аа" хэмээсэн байна. Шүүх хурал түр хугацаагаар завсарлаж байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Coltin

      (188.143.232.32) 2016-12-21 13:44
      • 0
      • 0

      you are in point of fact a excellent webmaster. The website loading speed is inliedrbce. It kind of feels that you are doing any unique trick. Also, The contents are masterwork. you have done a magnificent task in this matter!

      Хариулах

    • Amina

      (103.26.193.42) 2015-09-23 00:29
      • 0
      • 0

      monhtuvag tsagaatgaach ee idsen hvn ingej varihgvi dee

      Хариулах

    • зочин

      (103.23.51.3) 2015-09-22 10:02
      • 0
      • 0

      төр өөрөө цэвэршиж хувийн өс хонзонгоор хандахаа болиочээ

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.3) 2015-09-22 00:52
      • 0
      • 0

      Төрд гарсан арчаагүй шуналын тулам гэж энийг л хэлнэ. тэр 3н тэр бумаар хэдэн ч айл орох орнтой цэцэрлэг сургуулв барих байсан гэж бодолдоо. зүгээр ард иргэдээ доромжлоод нүүрсээ түлээд утаан дотроо амьдарч бай бид өөр хүмүүс гэж ойлгуулах гэсийн байх да харин ч бага ял оноолоо тэр Алтахуягыг бас шалгах хэрэгтэй өмөөрөөд сандраад байсан Но-той л байгаадөөө

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.200) 2015-09-21 19:39
      • 2
      • 0

      ШҮҮХ, ПРОКУРОР БАРИМТ, НОТОЛГООНД ҮНДЭСЛЭЖ ХЭРЭГИЙГ ШИЙДСЭН ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА. ӨМГӨӨЛӨГЧИД ЯАХАВ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨЛ Ш ДЭЭ. ХЭРЭГ ХИЙСЭН ХЭН Ч ХУУЛЬ, ШҮҮХИЙН ӨМНӨ АДИЛ ТЭГШ ШҮҮ ДЭЭ

      Хариулах

    • Сангийн Яаманд хаяглах нь

      (103.242.47.54) 2015-09-21 18:57
      • 0
      • 0

      Бүх нягтлангууд муу дарга нарын баасыг арчиж явдаг хөөрхий хүмүүс.Сангийн Яам бүх мэргэжилтнээ шоронд илгээх хууль санаачлахаас өөр нийгмийн асуудал, цалин хөлс нэр төр, зэрэг зиндаад нь юу ч анхаардаггүйгээс...золиослогдсон ня-бо нараар шорон дүүрлээ. Бодлогын хувьд нягтлантайгаа хамт орхигдсон бүх төрлийн сан хөмрөг хөөрхий...

      Хариулах

    • зочин

      (202.72.247.249) 2015-09-21 18:23
      • 2
      • 0

      энэ яасан юм мэддэггүй, эсвэл мэдэхийг ч хүсдэггүй өмгөөлөгч вэ.хямд үнээр нүүрс авчихаад шигшиж зарсан гээд үнэтэй нүүрс ард түмэнд өгч дундаас нь их хэмжээний мөнгө идсэн нөхрийг өмөөрөөд байдаг.ичээч.....нүүрс хөтөлбөрөөр Алтанхуяг Гансүх 2 л баяжаа биз дээ.Төсвийн мөнгийг идээгүй ч гэсэн ард иргэдийн халаасийг ухсан хулгайч нар байна.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.114) 2015-09-21 21:55
      • 0
      • 0

      Хорогдол бол яах аргагүй гардаг юм аа чи өөрөө хийж үзсэн юм уу

      Хариулах

    • Зочин

      (49.0.185.233) 2015-09-22 12:21
      • 0
      • 0

      chi uuruu ger horoolold baidguu bi hezeech 80000 1t baganuuriin nuurs avhgui nalaihiin nuurs 80000 avna

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.64) 2015-09-21 17:51
      • 0
      • 0

      Eryygiin erx zyi. Irgenii erx zyi xarilzaa 2 oor zyil. End baaxan gereenii margaan l boljbna. Irgediig tooroldyylsnii ezest Gansyxiig yal zavshuulax gej bna

      Хариулах

    • Зочин

      (89.204.137.213) 2015-09-21 16:41
      • 0
      • 1

      Eruul uhaantai hun ene shuux gutal uzeed yu bolj bgaam be geed oilgonoo.bi urd n ene tuxai oft medeegui duulaagui gadaadad bdg tul harij odoo uil yawzgiig harxad bugd haragdaj bna huniig hudlaa gutgej bgaag mo .mongol aimaar boljee buzaxaas aij bna

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.183) 2015-09-21 15:53
      • 0
      • 0

      францын луи ван төр бол би гэж байсан юм.гансүх бас тэгж бодсон юм уу

      Хариулах

    • Иргэн

      (202.21.112.226) 2015-09-21 13:30
      • 1
      • 2

      Та нар Л.Гансүхийг биш МУ-н ЗГ-ыг шүүлээ гэнэ үү Л.Гансүх тэгээд ЗГ болж таарч байна уу улсаас хумсалсан идсэн уусанаа дуугуй улсад хураалгаад суудаг газараа суувал таарна

      Хариулах